Цар тахал эхэлснээс хойш Англид зүрх судасны өвчлөлөөр бараг өмнөх үетэй харьцуулахад 96,000-аар илүү олон хүн нас баржээ. Энэ нь тахал эхэлснээс хойш долоо хоногт дунджаар 500 орчим хүн зүрх судасны өвчнөөр нас барсан байна.
АНУ-ын хувьд 2020 оноос өмнөхтэй харьцуулахад 2020-2022 оны хооронд зүрх судасны өвчлөлөөр 228,000-аар олон хүн нас баржээ. Зүрх судасны өвчлөлтэй холбоотой нас баралтын түвшин 2010-2019 онд 8.9%-иар буурч байсан бол 2020-2022 онд 9.3%-иар өсжээ.
Бусад улс орнуудад ч мөн өсөлт ажиглагдсан байна.
Мэргэжилтнүүд энэ өсөлтийг зарим талаараа цар тахлын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж буурсантай холбон тайлбарлаж байна. Тахлын ид ачаалалтай үед өвчний илрүүлэлт, эмчилгээнд саатал гарсан гэж үзэж байгаа юм.
Нөгөө талаараа амьдралын хэв маяг өөрчлөгдөж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж хумигдсан нь өсөлтөд нөлөөлсөн байж магадгүй гэнэ. Түүнчлэн Ковид-19-ийн халдвар авсан хүмүүс зүрхний өвчнөөр өвчлөх эсвэл улам хүндрэх эрсдэл нэмэгдэж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна.
Зүрх судасны өвчлөл гэдэгт зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх, судастай холбоотой олон өвчнийг хамааруулан авч үздэг.
Ковид-19-ийн нас баралт жилээс жилд буурч байгаа ч зүрх судасны өвчнөөр нас барж буй хүмүүсийн тоо өндөр хэвээр байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна.
Иймд улс орнууд зүрх судасны өвчлөлийг дагасан хүндрэл, нас баралтыг бууруулахын тулд тусламж үйлчилгээг нэн тэргүүнд тавьж, урьдчилан сэргийлэлтэд анхаарах, эмчилгээ, эдгэрэлтэд сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүдийг ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Хувь хүмүүс эрүүл амьдралын хэв маягийг дагаснаар зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулах боломжтой. Үүнд: ханасан өөх тос ихтэй эрүүл бус хооллолтоос татгалзах, тамхи татахгүй байх, цусны даралтыг эрүүл түвшинд байлгахыг хичээх зэрэг орох юм.
Эх сурвалж: News Medical, British Heart Foundation, NHS.uk

#онцолсон, #зүрх судасны өвчлөл, #Цар тахал, #нас баралт,