Гэрэл зургийг MPA.mn

Дараах 6 шинжтэй хүүхдүүд сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөр байдаг аж.

1. Тэд биеийн хэлэмж, нүүрний хувирлыг ажиглан, бусдын мэдрэмжийг ойлгодог
“Ээж ээ, миний найз өнөөдөр чимээгүй л байгаад байсан. Ямар нэг зүйлээс болж гунигласан юм болов уу” гэх мэт.
Энэ ур чадварыг хэрхэн бий болгох вэ: Түүний нэг өдөр хэрхэн өнгөрсөн тухай  ярилцаарай. Энэ нь түүний сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, бусдыг ойлгох чадварыг нэмэгдүүлнэ.

2. Тэд өрөвдөх сэтгэлтэй байдаг
Тэд бусдын сэтгэл хөдлөлийг тодорхойлохоос гадна санаа нь зовниж, туслахад хэзээд бэлэн байдаг.
Жишээлбэл, тоглож байхдаа найз нь хожигдоод уурлаж байгааг анзааран "Зүгээр дээ, хоёулаа өөр тоглоом тоглох уу?" гэж асуухаас эхэлнэ.
Энэ ур чадварыг хэрхэн бий болгох вэ: Эцэг эхчүүд хүүхдэдээ үлгэрлэх нь хамгийн энгийн, үр дүнтэй арга юм.

3. Тэд сэтгэл хөдлөлөө нэрлэж чаддаг
Сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй хүүхдүүд мэдрэмжээ сайн илэрхийлдэг.
Энэ ур чадварыг хэрхэн бий болгох вэ: Сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн үгсийг хүүхдийнхээ дэргэд хэрэглэж байгаарай.

4. Тэд дасан зохицох чадвартай
Өөрчлөлтийг давах, эсвэл таагүй мэдээг тайвнаар хүлээж авах чадвартай хүүхэд сэтгэл хөдлөлийн төлөвшилтэй байдаг.
Жишээлбэл, бороо орж, гадаа тоглох нь хойшилбол бухимдахын оронд гэртээ хэрхэн цагийг өнгөрөөх тухай тайвнаар бодож эхэлдэг.
Энэ ур чадварыг хэрхэн бий болгох вэ: Эцэг, эх нь өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэхдээ уужуу тайван байх нь дасан зохицох чадамжийг тэдэнд заах болно.

5. Тэд сайн сонсогчид
Та тэдэнд өдрийнхөө тухай ярихад тэд зүгээр л сонсохоос илүүтэйгээр таны үгсийн цаана байгаа сэтгэл хөдлөлийг ойлгох гэж хичээж, асуулт асуудаг.
Энэ ур чадварыг хэрхэн бий болгох вэ: Хүүхдийнхээ ярианд бүх анхаарлаа хандуулаарай. Тэднийг ярих үед хийж буй бүх зүйлээ орхиод, анхааралтай сонс. Энэ нь тэдэнд хүн сонсож сурах дадал болно.

6. Тэд өөрсдийгөө зохицуулах чадвартай
Хүүхдээ найзуудтайгаа тоглоом тоглож байгаад хожигдож байна гэж төсөөлөөд үз дээ. Өөрийгөө зохицуулах чадвар сайтай хүүхэд бухимдахын оронд хэсэгхэн зуур амьсгаа аваад, эерэг сэтгэлгээгээр дахиж тоглодог. Энэ ур чадварыг хэрхэн бий болгох вэ: Хүнд хэцүү мөчүүдэд гүнзгий амьсгаа авах аргыг хүүхдэдээ зааж, сэтгэл хөдлөлөө удирдах чадварт сургаарай.

#зөвлөгөө, #хүүхэд,