Лхагва гарагт "Apple" компани "iPhone" утсанд зориулсан үнэ төлбөргүй “Apple Sports” аппликэйшнээ танилцуулсан бөгөөд хэрэглэгчид үүгээр багуудын оноо, гол статистикууд, үр дүнгийн магадлалыг шууд харах боломжтой байна.
Эхний ээлжинд хэрэглэгчид “NBA”, “NHL”, “MLS” болон бусад лигүүдийн мэдээлэлд хандах боломжтой. Мөн удахгүй эхлэх “March Madness”-т зориулж эрэгтэй, эмэгтэй “NCAA” сагсан бөмбөгийн мэдээллийг санал болгож байгаа аж. Цаашид “NFL” болон “MLB” зэрэг бусад лигүүд нэмэгдэх гэнэ.
Уг аппликэйшн нь сүүлийн үед технологийн компаниудын анхаарлыг татаж байгаа олон тэрбум долларын спорт бизнесийн ертөнцөд “Apple”-ийн нэвтрүүлж буй анхны аппликэйшн юм. Энэ нь спортын тэмцээнүүдийн өргөн нэвтрүүлгийн эрхийг эзэмшдэг хэвлэл мэдээллийн ууган компаниудын хувьд сорилт болж магадгүй. Мөн “ESPN” болон бусад спорт апликэйшнүүдийн удаан хугацаанд ноёрхож байсан энэ салбарыг өөрчилж болзошгүй гэж ажиглагчид харж байна.
Сүүлийн жилүүдэд “Apple” компани “MLB”, “MLS” зэрэг спортын янз бүрийн лигүүдтэй гэрээ байгуулж, "Apple TV+” стриминг платформоороо тоглолтуудыг дамжуулдаг болсон.
Шинээр танилцуулсан “Apple Sports” нь тоглолтыг шууд дамжуулахгүй ч хэрэглэгчдийг үзэж болох платформ руу нь чиглүүлэх гэнэ.
Эх сурвалж: CNN

#Apple, #спорт, #Apple Sports, #аппликэйшн,