Гэрэл зургийг MPA.mn
Шинжлэх ухаан, технологийн их сургууль малчин өрхөөс суралцагчийг хичээлээс нь түр чөлөөлж, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж байгаа талаар мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Хөдөө орон нутаг, дийлэнх аймгуудын нутаг дэвсгэрт цас, зудын нөхцөл үүсэж, байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой зуданд нэрвэгдсэн орон нутгийн малчдад туслах шаардлага бий болж байна. Засгийн Газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Зудын нөхцөл, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор оюутнууд гэр бүлдээ туслах боломж олгох зорилгоор энэ хаврын улиралд хичээл сонгон судалж байгаа, малчин өрхийн 1700 оюутнаас санал авч эхэлжээ. Одоогоор 550 оюутан гэр бүлдээ туслах, дэмжин ажиллах зайлшгүй шаардлагатай байгаагаа илэрхийлсэн байна. Зам, даваа хаагдсантай холбоотойгоор сар шинийн баярын өдрүүдээр хөдөө орон нутагт очоод буцаж амжаагүй оюутан олон байгаагийн улмаас хичээлийн ирц хангалтгүй байна.
Иймд малчин өрхийн суралцагчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2024 оны хоёрдугаар сарын 19-өөс 2024 оны гуравдугаар сарын 22-нийг хүртэл дөрвөн долоо хоног хичээлээс түр чөлөөлж сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийж байна” гэжээ.

#онцолсон, #шутис, #цас зуд, #Малчин өрхийн оюутан, #чөлөө,