НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гоос эх хэл соёлын олон янз байдал, эх хэлний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 1999 онд хоёрдугаар сарын 21-ний өдрийг Олон улсын хэлний өдөр болгон зарлажээ.

Эх хэл, соёлын олон янз байдал болон олон хэлний талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий энэхүү өдрийг тэмдэглэх болсон түүх 1952 оноос эхтэй. Тодруулбал, 1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлээ Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор одоогийн Бангладешийн нийслэл Дакка хотын Дээд шүүхийн ойролцоо жагсаал хийсэн юм. Жагсаалын үеэр цагдаа нар гал нээсний улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэн бангладешчууд ”Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болжээ.

Монгол Улсын Үндэсний номын санд өнөөдөр Олон улсын эх хэлний өдөрт зориулсан номын үзэсгэлэн гарч байна.

Тус үзэсгэлэнд нийт 140 ном дэлгэгджээ.  

#ЮНЕСКО, #Олон улсын эх хэлний өдөр, #Монгол Улсын Үндэсний номын сан,