Пүрэв гарагт Украин зүүн хэсгийн Авдиевка хотын зарим хэсгээс цэргээ эргүүлэн татаж, олон сар үргэлжилсэн ширүүн тулалдааны дараа тусгай бригадын байлдааны бэлтгэл хангасан нөөцийн цэргүүдийг илгээжээ.

Оросын арми аравдугаар сараас хойш Авдиевкаг бүсэлж, эзлэхээр оролдож байгаа бөгөөд тус хот дахь Украины бэхлэлт улам бүр найдваргүй болж, хангамжийн шугам нь аюулд өртөөд байгаа аж.

Украины армийн хэвлэлийн төлөөлөгч Дмитро Лиховый “Авдиевкагийн зарим хэсгээс цэргүүдээ илүү ашигтай байрлал руу эргүүлэн татах, зарим газарт оросуудыг түлхэн гаргах маневр хийж байна” гэж телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Мөн Гол нь Авдиевка руу хангамж нийлүүлэх, тэндээс нүүлгэн шилжүүлэхэд хүндрэлтэй байна гэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский оройн мэдэгдэлдээ “Авдиевка, ерөнхийдөө зүүн хэсгийн фронтын нөхцөл байдлын талаар яривал. Аль болох олон украинчуудын амь насыг аврахад туслахын тулд бид цэргүүдээ удирдлагын болон технологийн хангалттай чадавхтай байлгахад зориулж чадах бүхнээ хийж байна” гэж хэлсэн байна.

Украины хамгийн алдартай байлдааны ангиудын нэг болох 3-р дайралтын бригад Авдиевкагийн бэхлэлтийг бэхжүүлэхээр тийшээ илгээгджээ.

Довтолгооны явган цэргүүдээс бүрдсэн тус бригад Авдиевка дахь нөхцөл байдлыг “там” гэж тодорхойлсон ч хотын зарим хэсэгт Оросын цэргүүдийн эсрэг дайралт хийж, их хэмжээний хохирол учруулсан байна.

“Дайсан цэргүүдээ Авдиевка орчимд идэвхтэй эргэлдүүлж, хот руу шинэ хүч, техникээ оруулсаар байна” гэж бригад “Telegram”-аар мэдэгдэв.

Тус бригад өнгөрсөн зун Украины зүүн хэсэгт сөрөг довтолгоонд оролцож, зүүн Бахмут хотын тулалдаанд олон сарын турш тулалдсан туршлагатай.

Гэвч Авдиевка дахь цэргүүдийн тоо болон зэвсэглэл дайснаас сул байгаа бөгөөд тулаан Бахмутын тулалдаанаас хамаагүй ширүүн байна гэж тус ангийн дэд командлагч Максим Жорин мэдэгдсэн байна.

Лиховыйн мэдэгдсэнээр Орос улс Авдиевкагийн фронтод 50,000 орчим цэргээ төвлөрүүлж, жижиг боловч олон тооны тактикийн дайралтын бүлгүүдийг илгээж байгаа аж.

Хотыг эзлэн авах нь Донбассын бүс нутгийг бүрдүүлдэг хоёр мужийг бүрэн хяналтандаа байлгах Оросын зорилгын гол түлхүүр юм. Мөн ирэх сард болох сонгуулийн өмнө тулалдаанд ялалт байгуулах нь Ерөнхийлөгч Владимир Путиний саналын тоонд нөлөөлөх ач холбогдолтой гэж ажиглагчид харж байна.

Тус хотод дайны үеэр ажиллахаа больсон асар том коксжих үйлдвэр байдаг.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #Авдиевка, #бэхлэлт,