Миссури мужид болсон “Kansas City Chiefs” багийн ялалтын парадын төгсгөлд буудалцаан болж, нэг хүн амиа алдаж, 21 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дунд есөн хүүхэд байгааг тус дүүргийн эмнэлгийнхэн баталжээ.
Цагдаа нар буудалцаантай холбоотой гурван сэжигтнийг баривчилсан гэж мэдэгдэв.
Парад орон нутгийн цагаар 14:00 орчимд Юнион Стейшн галт тэрэгний буудлын гадаа ирснээр дууссан бөгөөд энэ үед галт тэрэгний буудлаас баруун тийш буун дуу гарсан байна.
Орон нутгийн албаныхны мэдээлснээр “Kansas City Chiefs” багийн тоглогчид эхний буун дуу гарах үед тайзан дээр байсан ч бэртэж гэмтээгүй байна.
Жагсаалыг үзэхээр цугласан хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс 800 гаруй цагдаа болон шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд гал унтраах ангийнхан ойр орчимд нь байжээ.
Канзас хотын цагдаагийн дарга Стейси Грэйвсийн хэлснээр буун дуу гарсны дараа цагдаа нар яаралтай хариу арга хэмжээ авч, хэргийн газарт байсан мөрдөгчид даруй мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна.
Хохирогчдыг орон нутгийн гурван эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь насанд нь аюултай хүндээр шархадсан хүмүүсийг буудалцаанаас хойш 10 минутын дотор эмнэлэгт хүргэсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв. Мөн буун дуу гарсны дараах гэнэтийн үймээн самууны үеэр олон хүн бэртэж гэмтсэн байна.
Хотын албаныхан хохирогчдын нэр, насыг зарлаагүй байгаа. Мөн сэжигтнүүдийн талаар ямар нэгэн мэдээлэл, тэр дундаа галт зэвсэг хэрэглэх болсон шалтгааны талаар ямар ч мэдээлэл өгөөгүй.
“CBS News”-ийн хууль сахиулах байгууллагын эх сурвалжаас иш татан мэдээлснээр энэ нь терроризмтой холбоогүй бөгөөд хэрүүл маргаанаас үүдэн буудалцаан гарсан гэжээ.
Цагдаа нар дижитал болон биет эд мөрийн баримт цуглуулж байгаа ба нүдээр харсан гэрчүүдийг хууль сахиулах байгууллагад хандахыг хүссэн байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Ялалтын парад, #Kansas City Chiefs, #Super Bowl, #Миссури муж, #Канзас Сити,