Өнөөдөр Украины зэвсэгт хүчин Хар тэнгис дэх Оросын Тэнгисийн цэргийн хүчний “Цезарь Куников” томоохон десантын хөлөг онгоцыг устгасан болохыг Киев мэдэгдлээ.

Украины мэдээллийн хэрэгсэл Крымийн өмнөд эргийн ойролцоогоос хар утаа суунаглаж буй, мөн далайн дээгүүр нисдэг тэрэгнүүд нисэж байгааг харуулсан хэд хэдэн дүрс бичлэг цацсан байна.

Түүнчлэн Украины “GUR” цэргийн тагнуулын агентлаг “Telegram” дээр олон тооны нисгэгчгүй онгоцнууд хөлөг онгоц руу ойртсоны дараа томоохон дэлбэрэлт болж байгааг харуулсан дүрс бичлэгийг хуваалцжээ.

“Reuters” агентлаг бичлэг дээрх хөлөг онгоцыг Оросын Хар тэнгисийн флотын “Цезарь Куников” мөн болохыг үндсэн шураг, антен, удирдлагын бүхээг, тавцан дээр үндэслэн баталсан байна.

“Украины Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яамны тагнуулын албатай хамтран ‘Цезарь Куников’ нэртэй том десантын хөлөг онгоцыг устгасан. Цохилт өгөх үед онгоц Алупка орчмын Украины нутаг дэвсгэрийн усанд байсан” гэж “Telegram” дахь мэдэгдэлд өгүүлжээ.

“GUR” агентлагийн мэдээлснээр Украин Оросын байлдааны хөлөг онгоцонд тэнгисийн цэргийн нисгэгчгүй онгоцоор халдсан байна.

Оросын талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Өмнө нь Украин Оросын байлдааны хөлөг онгоцнуудыг Хар тэнгисийн баруун хэсгээс холдуулахын тулд тэсрэх бодис бүхий нисгэгчгүй онгоц ашиглаж байсан ба ингэснээр экспортын гол маршрутын дагуу усан онгоцны коридор нээх боломжтой болж байв.

Сүүлд арванхоёрдугаар сард Украин далавчит пуужингаар Крымийн хойг дахь Оросын өөр нэг том десантын хөлөг онгоцонд цохилт өгсөн.

Украины аюулгүй байдлын өндөр албан тушаалтны мэдэгдсэнээр Киев Оросын Хар тэнгисийн флотын 20 орчим хувийг устгаад байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #Хар тэнгис, #Цезарь Куников,