Хойд Солонгос Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн туслахын хувийн цахим шуудангийн хаягийг хакердсан болохыг түүний ажлын алба баталжээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Юн Сук Ёолын Их Британид хийсэн айлчлалын өмнөхөн энэ зөрчил гарсан байна.

“Кукмин ильбо” сонинд нэрээ нууцалсан засгийн газрын эх сурвалжийн хэлснээр тэд зөрчлийн талаар мэдээд “цочирдож, айсан” бөгөөд ерөнхийлөгчийн аюулгүй байдалд санаа зовсон гэв.

Юн нь арваннэгдүгээр сард Лондонд гурван өдрийн төрийн айлчлал хийх үеэрээ III Чарльз хаан, Камилла хатан, Ерөнхий сайд Риши Сунак нартай уулзсан юм.

Өмнөд Солонгосын засгийн газар Ерөнхийлөгчийн айлчлал эхлэхээс өмнө энэ үйл явдлыг илрүүлж, шаардлагатай арга хэмжээг авсан байна.

Ерөнхийлөгчийн туслах хувийн цахим шуудангийн хаягаа албан ажилдаа ашиглаж аюулгүй байдлын дүрмийг зөрчсөнөөс болж хакердуулсан гэж ерөнхийлөгчийн Тамгын газар мэдэгдэлдээ дурджээ.

Засгийн газрын өндөр албан тушаалтай эх сурвалжийн хэвлэлд ярьснаар хакерууд Юны аяллын хуваарьт нэвтэрснээс гадна ерөнхийлөгчийн илгээсэн цахим шууданд нэвтэрсэн байна.

Энэ нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ойрын хүн Хойд Солонгосын хакеруудад хакердуулсан анхны тохиолдол аж.

Гэсэн ч аюулгүй байдлын систем нь халдлагад өртөөгүй болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар тэмдэглэжээ.

Мөн уг үйл явдлын дараа дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх зэргээр аюулгүй байдлаа бэхжүүлэх арга хэмжээ авсан байна.

Олон улсын хатуу хориг арга хэмжээнд өртсөн Хойд Солонгос нь цөмийн зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд кибер халдлагаар их хэмжээний мөнгө, криптовалютын хулгайг хийж ирсэн. 2016 оноос хойш Пхеньян нийт 3 тэрбум ам.долларын хөрөнгийг хулгайлсан гэсэн тооцоо байдаг.

Хойд Солонгос мөн хакеруудыг дэвшилтэт зэвсгийн технологи, улсын нууц зэргийг хулгайлахад ашигладаг гэж үздэг.

Эх сурвалж: BBC

#кибер халдлага, #Өмнөд Солонгос, #хакер, #Хойд солонгос, #цахим шуудан, #Ерөнхийлөгчийн туслах,