Сүүлийн жилүүдэд хагас цэрэгжсэн байгууллага болж хувирсан Хаитигийн “BSAP” хэмээх байгаль орчныг хамгаалах агентлагийн таван гишүүн лхагва гарагт Порт-о-Пренс хотод цагдаа нартай мөргөлдсөний улмаас амь үрэгджээ.

Тус улсын сүүлчийн ерөнхийлөгч алагдсаны дараа засгийн эрхэнд гарсан одоогийн Ерөнхий сайд Ариэль Хенриг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс өмнө огцрох амлалтаа биелүүлэхийг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн Хаити даяар хэдэн өдөр үргэлжилж байна.

Сонгуулийн зарчмаар сонгогдоогүй Хенри нь 2022 оны арванхоёрдугаар сард 2024 оны хоёрдугаар сарын 7-ны дотор албан тушаалаа хүлээлгэж өгөх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.

Америкийн шоронд зургаан жил хоригдсоны эцэст өнгөрсөн оны сүүлээр Хаити руу буцаагдсан өмнөх төрийн эргэлтийн удирдагч Гай Филипп сүүлийн долоо хоногт Хенригийн засгийн газрын эсрэг “хувьсгал” хийхээр дэмжигчдээ цуглуулжээ.

Орон нутгийн “AyiboPost” хэвлэлд бичсэнээр 2004 онд ерөнхийлөгч асан Жан-Бертран Аристидыг огцруулах үеэр Филипптэй мөр зэрэгцэн тулалдаж байсан цэргүүд байгаль орчны төлөөх “BSAP” байгууллагын нэр дор эвлэлдэн цугласан байна.

Энэ шалтгаанаар Ерөнхий сайд Хенри тус байгууллагыг дарахын тулд өнгөрсөн долоо хоногт “BSAP”-ын гишүүдийг тус улсын Байгаль орчны яаманд бүртгүүлэхийг шаардсан аж.

Долоо хоногийн эхээр эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болоод Хаитийн хойд болон өмнөд бүсийн томоохон хотуудад банк, сургууль, төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, нийтийн тээврийн хэрэгсэл саатсаныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Нийслэл Порт-о-Пренст зэвсэгт бүлэглэлүүд цагдаа нартай мөргөлдөж, олон зуун мянган хүн гэр орноо орхин дүрвэхэд хүрчээ. 

Эх сурвалж: Reuters

#Порт-о-Пренс, #эсэргүүцлийн жагсаал, #Хаити, #BSAP, #Ерөнхий сайд Ариэль Хенри,