АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл нэгдүгээр сард Аляскийн агаарын тээврийн онгоцны ослын хаалга нислэгийн явцад салж унасан хэргийн урьдчилсан дүгнэлтээ танилцууллаа.
“Boeing 737 Max” онгоцны хаалгыг их биед түгжих зориулалттай дөрвөн боолт дутуу байсныг шалгалтаар тогтоосон байна. Үүнээс болоод хаалга гажиж, нислэгийн үеэр онгоцны их биеэс салж унахад хүргэсэн байж болзошгүй гэж тайланд дурджээ.
Онгоц Портландын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөөд удаагүй байхад ослын хаалга салж унасан бөгөөд онгоц тэр даруй буцаж газардсан юм.
Хаалгыг “Spirit AeroSystems” үйлдвэрлэсэн ба “Boeing” компанид хүргэгдэхээс өмнө онгоцны их биенд суурилуулсан байжээ.
Гэхдээ урьдчилсан дүгнэлтээр үйлдвэрлэлийн явцад гарсан эвдрэлээс болж хаалгыг сольсон нь тогтоогдсон бөгөөд хаалгыг дахин суулгах үед боолтнуудыг дутуу хийсэн нь нотлох баримтаас тодорхой болсон байна.
Тайланд дурдсанаар хаалга болон нугасанд үүссэн эвдрэл, боолт байх ёстой хэсгүүдэд эвдрэл үүсээгүй зэрэг нь хаалга салж унахаас өмнө боолт дутуу байсныг илтгэж байгаа аж.
Ослын дараа ижил загварын онгоцнуудад хийсэн шалгалтаар мөн боолт, бэхэлгээнүүд нь сул байсныг тогтоогоод байгаа.
“Boeing” компанийн удирдлагууд үйлдвэрлэлийн үйл явцаа сайжруулах амлалт өгснөөс гадна, хаалганы угсралтын ажил болоод нийлүүлэлтийн сүлжээнд нэмэлт шалгалт хийж, бие даасан үнэлгээ гаргахаа мэдэгдэв.
Компанийн ерөнхийлөгч Дэйв Калхаун “Манай үйлдвэрээс гарч буй онгоцонд ийм зүйл тохиолдох ёсгүй. Бид үйлчлүүлэгчид болон тэдний зорчигчдын төлөө илүү сайн ажиллах ёстой. Бид чанар, оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.
“737 Max” онгоц 2018 оны сүүл болон 2019 оны эхээр хоёр томоохон осолд орж, 346 хүний амийг авч байв. Эдгээр ослын шалтгаан нь нислэгийн удирдлагын программ хангамжтай холбоотой байсан бөгөөд нисгэгчид урьдчилан сэргийлэх боломж байгаагүй нь тогтоогдсон.
Өчигдөр Холбооны нисэхийн удирдлагын (FAA) тэргүүн Майк Уитакер “Boeing”-ийн чанарын системийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг хэлээд, үйлдвэрүүдэд нь нэмэлт шалгалт хийхээ мэдэгджээ. Мөн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тохиолдолд хариуцлага хүлээх болно гэж анхааруулав.
Эх сурвалж: BBC

#Boeing, #АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл, #Boeing 737 Max,