Зээлийн хүү гэдэг нь зээлдэгч тодорхой хугацаагаар зээлдүүлэгч эсвэл санхүүгийн байгууллагаас мөнгө зээлснийхээ төлөө төлдөг төлбөрийн хэмжээ юм. 

The Global Economy сайтын мэдээллээс харвал хувийн хэвшилд олгосон банкны зээлийн хүү 2022 онд 88 орны дунджаар 11.72% байжээ.

Гэхдээ энэ нь санхүүгийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудад харьцангуй зөрүүтэй байж болно. 

2022 оны хувьд Итали, Швейцар, Израил зээлийн хүү 3%-иас бага байснаар хамгийн бага зээлийн өртөгтэй орнуудын тоонд оржээ. Хятадад зээлийн дундаж хүү 4.35%, Энэтхэгт ойролцоогоор 8.6% байв. АНУ-ын дундаж зээлийн хүү 2021 онд 3.25% байсан бол үүнээс хойш банкнуудын үндсэн хүү өссөн байна.

Харин хамгийн өндөр үзүүлэлт Зимбабве улсад 131.81% байжээ. Аргентин улс 52.4%, Мадагаскар 48.83%-иар удаалсан байна.

Дэлхийн банкны статистикаар Монгол улсын зээлийн хүү 2021 онд дунджаар 16% байжээ.

Хамгийн өндөр зээлийн хүүтэй 10 улс:

1. Зимбабве - 131.81%

2. Аргентин - 52.4%

3. Мадагаскар - 48.83%

4. Бразил - 39.4%

5. Малави - 25.35%

6. Узбекистан - 21.75%

7. Мозамбик - 20.13%

8. Ангол - 20.12%

9. Киргиз - 18.66%

10. Украин - 18.61%

Хамгийн бага зээлийн хүүтэй 10 улс:

1. Итали - 2.26%

2. Швейцар - 2.65%

3. Израил - 2.96%

4. Тайланд - 3.14 %

5. Норвеги - 3.24%

6. Босни ба Херцеговина - 3.36%

7. Болгар - 3.75%

8. Сан Марино - 3.8%

9. Малайз - 3.91%

10. Кувейт 3.91

Эх сурвалж: The Global Economy, World Bank

#зээлийн хүү, #World Bank, #The Global Economy,