Өнөөдөр Хойд Солонгос баруун эргийн ойролцоох далайн ус руу үл мэдэгдэх далавчит пуужин харважээ. Энэ нь Пхеньяны долоо хоног хүрэхгүй хугацаанд хийж гурав дахь удаагийн далавчит пуужингийн туршилт юм.
Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо (JCS)-ны мэдэгдэлд өгүүлснээр пуужинг өглөөний 07:00 цагийн орчимд харвасан байна. Хэдэн пуужин харвасан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
“JCS” нь “Хойд Солонгосын өдөөн хатгасан шинж тэмдгүүдийг” хянахын тулд АНУ-тай нягт уялдаатай ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэв.
Өнгөрсөн долоо хоногийн дундуур тус улс стратегийн шинэ далавчит пуужингаа анх удаа туршсан бол ням гарагт ижил далавчит пуужинг шумбагч онгоцноос харвах туршилт хийсэн юм.
Пхеньяны дараалсан туршилтуудын дараа Солонгосын хойгт хурцадмал байдал улам нэмэгдэж байна.
Ням гарагт болсон “Пулхвасал-3-31” нэртэй далавчит пуужингийн туршилтыг Ким Жон Ун удирдан явуулсан болохыг Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” даваа гарагт мэдээлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт туршсан пуужин “Пулхвасал-3-31” байсныг “KCNA” мэдээндээ дурдсан ба эдгээрийг “стратегийн пуужин” болохыг тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Reuters

#далавчит пуужин, #пхеньян, #Хойд солонгос, #туршилт, #Пулхвасал-3-31, #Pulhwasal-3-31,