Их Британийн эрх баригчид хүүхэд, залуучуудын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгааг зогсоох зорилгоор нэг удаагийн электрон тамхийг хориглох шийдвэр гаргаснаа танилцууллаа.
Мөн уг төлөвлөгөөнд насанд хүрээгүйчүүдийг чиглэсэн борлуулалтыг дэмжих арга болон зар сурталчилгааг хориглох арга хэмжээ багтсан байна. Тухайлбал, хүүхдийн сонирхлыг татах амт, үнэртэй эсвэл өнгөлөг савлагаатай бүтээгдэхүүнийг хориглох, дэлгүүрийн лангуунд хүүхдийн анхаарлыг татах газраас хол байрлуулах зэрэг багтаж байгаа аж.
Тамхины эсрэг, эрүүл мэндийг хамгаалах үйлс (Ash) сайн дурын байгууллагын тоо баримтаас харвал 2020 онд 11-17 насныхны 4.1% нь тогтмол эсвэл заримдаа электрон тамхи татдаг байсан бол энэ тоо одоо 7.6% болж өссөн байна.
Ерөнхий сайд Риши Сунак уг төлөвлөгөөний талаар “Ямар ч эцэг эх, багшийн мэдэж байгаачлан, одоогийн байдлаар хамгийн их санаа зовоож буй чиг хандлагын нэг бол хүүхдүүдийн дундах электрон тамхины хэрэглээ ихсэж байгаа явдал бөгөөд бид үүнийг эндемик болохоос нь өмнө арга хэмжээ авах ёстой” гэж мэдэгджээ.
Энэ шийдвэр нь өнгөрсөн жил Их Британийн засгийн газрын танилцуулсан “Тамхигүй үе”-ийг бий болгох амлалтын нэг хэсэг аж. Уг амлалтын хүрээнд 2009 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүмүүст тамхи худалдахыг хориглосон юм.
Тус улсад 18-аас доош насныханд тамхи худалдахыг хориглосон хууль аль хэдийн хэрэгжиж байгаа ч өнгөлөг савлагаатай нэг удаагийн электрон тамхийг “залуучуудын дундах тамхидалтад гол түлхэц болж байна” гэж засгийн газар үзэж байгаа аж.
Хориг хэзээнээс хэрэгжих нь одоогоор тодорхойгүй байгаа ч батлагдсаны дараа жижиглэн худалдаачдад хэрэгжүүлэх зургаан сарын хугацаа өгөх гэнэ.
Уг хоригт мөн уруул, буйл хоёрын завсарт хийж хэрэглэдэг никотины агууламж бүхий бүтээгдэхүүн багтсан байна.
Их Британийн засгийн газар өнгөрсөн жилийн сүүлээр иргэдийнхээ дунд тамхины хэрэглээтэй холбоотой санал асуулга явуулсан бөгөөд санал асуулгад оролцогчдын бараг 70 хувь нь нэг удаагийн электрон тамхийг хориглохыг дэмжсэн байна.
Эх сурвалж: BBC

#Их Британи, #тамхидалт, #хүүхэд, #нэг удаагийн электрон тамхи,