ДЭЛХИЙН МЭДЭЭ

Гайти улсын Ерөнхийлөгч халдлагын улмаас амиа алджээ

Гайти улсын Ерөнхийлөгч Жовенел Моисе хувийн байшиндаа халдлагад өртөж амь насаа алдсан талаар түр засгийн газрын Ерөнхий сайд Клод Жозеф мэдэгдлээ.

Ноён Жозеф хэлэхдээ “Ерөнхийлөгчийн Порт-о-Пренс дэх гэрт орон нутгийн цагаар 01:00 цагт (GMT 05:00) үл таних зэвсэгт этгээдүүд халдан довтолсон Тэргүүн хатагтай мөн халдлагад өртсөн гэсэн мэдээлэл байна” гэв.

53 настай Жовенел Моисе өмнөх ерөнхийлөгч Мишель Мартеллийг огцорсны дараа буюу 2017 оны хоёрдугаар сараас хойш засгийн эрхийг барьж байсан юм. Моисе засгийн эрхийг барьж байх үедээ авлигын хэрэгт буруутгагдаж, олон удаагийн эсэргүүцлийн бай болсон билээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet