Украин Оросын эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн халдлагаа үргэлжлүүлж, өнгөрсөн шөнө “Роснефть” компанийн газрын тос боловсруулах үйлдвэрт нисгэгчгүй онгоцоор цохилт өгчээ.
Халдлагын улмаас Оросын өмнөд хэсгийн Туапсе хотод байрлах “Роснефть”-ийн экспорт хариуцсан нэгжид гал гарсан ч пүрэв гарагийн эхээр галыг унтраасан болохыг орон нутгийн албаныхан мэдэгджээ.
Туапсе дүүргийн дарга Сергей Бойкогийн мэдэгдсэнээр хүний амь үрэгдээгүй, бэртэж гэмтсэн хүн байхгүй байна.
Оросын хамгийн том газрын тос үйлдвэрлэгч “Роснефть” нөхцөл байдлын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Украины эх сурвалжийн мэдээлснээр газрын тос боловсруулах үйлдвэрт болсон нисгэгчгүй онгоцны халдлагыг Аюулгүй байдлын алба (SBU) зохион байгуулсан бөгөөд түлшний үйлдвэрүүдийг онилсон халдлагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг хэвлэлд ярьжээ.
“Аюулгүй байдлын алба Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгч, Оросын эдийн засагт чухал ач холбогдолтой төдийгүй дайсны цэргүүдийг түлшээр хангадаг байгууламжууд руу дайралт хийсээр байх болно” гэж эх сурвалж хэлсэн байна.
Тус үйлдвэр жилд 12 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Нафта, мазут, вакум газойл, хүхрийн агууламж өндөртэй дизель түлш үйлдвэрлэдэг бөгөөд Турк, Хятад, Малайз, Сингапур зэрэг улсад нийлүүлдэг байна.
Эх сурвалж: Reuters

#Газрын тос боловсруулах үйлдвэр, #Роснефть, #УКраин, #нисгэгчгүй онгоцны цохилт, #Туапсе,