Өнөөдөр Өмнөд Солонгосын эрх баригч Ардын хүчний нам (PPP)-ын парламентын гишүүн халдлагад өртөж эмнэлэгт хүргэгдсэн тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. 

Тодруулбал, 17:00 цагийн орчимд нийслэл Сөүл хотын Каннам дүүргийн нэгэн гудамжинд үл таних этгээд хууль тогтоогч Бэ Хён Жиний толгой руу чулуугаар цохисон байна.

Бэ цус алдаж, Сүнчунхян их сургуулийн эмнэлэгт хүргэгдсэн ба гэмтлийг нь амь насанд аюулгүй гэж тогтоожээ. 

Халдлага үйлдсэн этгээд болох 15 настай хүүхдийг газар дээр нь баривчилсан байна.

40 настай Бэ нь өмнө нь телевизийн мэдээний хөтлөгч байсан бөгөөд 2020 онд Үндэсний Ассемблейд анх сонгогдож, 2022 онд одоогийн Ерөнхийлөгч Юн Сук Ёолын хэвлэлийн төлөөлөгчөөр богино хугацаанд ажиллаж байжээ. 

Уг хэргээс гурван долоо хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын эхээр Өмнөд Солонгосын сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён Пусан хотод айлчлах үеэрээ мөн хүзүүндээ хутгалуулсан хэрэг гарсан билээ. Тэрээр мэс засалд орж, найман өдрийн дараа эмнэлэгээс гарсан.

Эх сурвалж: Reuters, Yonhap

#Өмнөд Солонгос, #Халдлага, #парламентын гишүүн, #Бэ Хён Жин,