COVID-19

Герман таван орноос иргэд нэвтрүүлэх журмаа зөөлрүүлжээ

Их Британи, ОХУ, Непал, Португал, Энэтхэг гэсэн таван орноос иргэдийг хилээрээ нэвтрүүлэх журмаа Герман лхагва гаргаас сулруулсан тухай ХБНГУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Роберт Кохын нэрэмжит Вирус судлалын хүрээлэн мэдээлжээ.  

Эдгээр таван улс өмнө нь коронавирусний аюултай хувилбарууд тархаж буй нутаг дэвсгэрүүдийн жагсаалтад багтаж байжээ. Тус жагсаалтад багтсан орнуудаас ирж буй Германы оршин суугчид вакциндаа бүрэн хамрагдсан тохиолдолд ч хоёр долоо хоногийн тусгаарлалтад хамрагдах ёстой байсан аж. 

Тийнхүү дээр дурдагдсан орнууд лхагва гаргаас өөр жагсаалтад шилжжээ. Тодруулбал, Роберт Кохын хүрээлэнгээс гаргасан ангиллаар эдгээр улсыг халдварт өвчин өсөн нэмэгдэж буй нутаг дэвсгэр гэж тооцох болжээ. Энэ ангилалд шилжсэнээр иргэд хоёр долоо хоногийн тусгаарлалтад заавал хамрагдах шаардлагагүй юм. Гэсэн ч коронавирусний шинжилгээний хариу нь эхний удаа сөрөг гарсан бол 10, хоёр дахь удаад сөрөг гарсан тохиолдолд 5 хоног тусгаарлагдахаар болсон байна. Түүнчлэн вакцины дор хаяж эхний тунгаа хийлгэсэн эсвэл өмнө нь коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн хувьд огт тусгаарлагдах шаардлагагүй юм.

Коронавирусний “Дельта” хувилбар Германд улсад ч нэлээд тархах болсон нь тийнхүү хязгаарлалтаа сулруулах шалтгаан болжээ. Одоогоор энэ хувилбар шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын тал орчим хувийг эзэлж байна гэж Германы итгэмжлэгдсэн лабораторын холбоо мэдээлжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet