Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосыг “үндсэн дайсан” хэмээн зарласан бол түүний тушаалаар нийслэл Пхеньян дахь хоёр орны эв нэгдлийг илэрхийлсэн томоохон хөшөөг нураажээ.

Хоёр Солонгосыг нэгтгэх итгэл найдварыг илэрхийлсэн тус нуман хаалгыг 2000 онд болсон Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын дараа байгуулж байжээ.

Умардыг ажигладаг NK News хиймэл дагуулын зургаар хөшөө байхгүй болсныг баталгаажуулсан байна.

Ким нэгдүгээр сарын 15-нд болсон Ардын дээд хурлын үеэр хэлсэн үгэндээ уг хөшөөг харахын аргагүй хэмээн нэрлэж байв. Тэрээр мөн уг өдөр Өмнөдийг үндсэн дайсан, хувиршгүй гол дайсан гэж зарлаад, үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг тушаасан юм.

Хойд Солонгосын зэвсгийн туршилтын хариуд Өмнөд Солонгос болон АНУ-ын арми хамтарсан цэргийн сургуулилалтаа эрчимжүүлснээр сүүлийн үед Солонгосын хойгт хурцадмал байдал нэмэгдээд байгаа.

Албан ёсоор Үндэсний эв нэгдлийн гурван дүрэм нэртэй уг нуман хаалга нь 30 метр өндөр бөгөөд бие даасан байдал, энх тайван, үндэсний хамтын ажиллагаа гэсэн гурван дүрмийн бэлгэддэг байжээ. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол 2022 онд албан тушаалаа хүлээн авснаас хойш Умардын эсрэг хатуу байр суурь баримталж, Хойд Солонгосын цэргийн ажиллагааны хариуд нэн даруй, хатуу хариу өгөх талаар анхааруулж ирсэн.

Харин улс орон нь Өмнөдийн болон АНУ-ын халдлагад өртвөл Өмнөд Солонгосыг газрын хөрснөөс арчиж хаяна гэж Хойд Солонгос анхааруулаад байгаа. Мөн 2018 онд Өмнөдтэй байгуулсан цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилготой гэрээг өнгөрсөн жил хүчингүй болгосон.

Кимийн өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлийн дараа Хойд Солонгосын ассамблей  мөн олон арван жилийн турш хоёр орны харилцааг хариуцаж ирсэн төрийн гол байгууллагуудыг татан буулгасан байна.

Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #пхеньян, #Хойд солонгос, #Үндэсний эв нэгдлийн гурван дүрэм, #нуман хаалга,