Өнөөдөр Киргизстан-Шинжааны хилийн бүсэд 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хэд хэдэн хүн бэртэж, байшин барилга нурсан болохыг Хятадын төрийн хэвлэл мэдээллээ.
Хятадын газар хөдлөлтийн удирдлагын газрын мэдээлснээр газар хөдлөлт 02:09 цагт болсон бөгөөд голомт нь баруун хойд Шинжаан бүс нутгийн уулархаг хилийн бүсэд 22 километрийн гүнд байжээ.
Шинжааны газар хөдлөлтийн агентлагийн өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн голомт нь Вуши хотоос 50 километрийн зайд байсан ба голомтоос 20 километрийн радиуст таван тосгон байрладаг байна.
Өглөөний 8 цагийн байдлаар 40 удаагийн газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгджээ.
Газар хөдлөлт Өрөмч, Корла, Кашгар, Инин болон ойр орчмын бүс нутагт хүчтэй мэдрэгдсэн байна.
“Xinhua” агентлагийн мэдээлснээр 27 галт тэрэг газар хөдлөлтөд өртөж, Шинжааны төмөр замын үйл ажиллагааг зогсооход хүрчээ.
Хятадын Газар хөдлөлтийн хяналтын төв нь Газар хөдлөлтийн гамшгаас аврах төв болон Онцгой байдлын яамтай хамтран яаралтай тусламжийн үйлчилгээг нэн даруй идэвхжүүлж, аврах ажиллагааг удирдан чиглүүлэх бүлгийг бүс нутаг руу илгээсэн байна.
Мөн Онцгой байдлын яамы хэд хэдэн хэлтэс тусламжийн ажлыг зохицуулж, даавуун майхан, цув, хөнжил, гудас, эвхдэг ор, халаалтын зуух зэргийг тараажээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд мөн ойролцоох Казахстанд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ч ямар нэгэн хохирол учраагүй байна. Чичирхийлэл нь Узбекистаны нутаг дэвсгэрт хүртэл мэдрэгджээ.
Эх сурвалж: Reuters

#Газар хөдлөлт, #Казахстан, #Киргизстан-Шинжааны хил, #7.1 магнитуд,