Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 14 цагийн үед “Гар утсаа алдаад доторх мэдээллээр нь миний данснаас 2 сая төгрөг авсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад Сонгинохайрхан дүүрэгт байрлах ..... худалдааны төвийн ажлын өрөөнөөс 22 настай, эрэгтэй А гэгч нь бусдын гар утас хулгайлж, улмаар интернэт банк ашиглан данснаас нь мөнгө шилжүүлснийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн
- гар утас, эд зүйлсээ албан өрөө, бусад газарт ил орхихгүй байх,
- гар утас, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ амархан таах "000000" гэх мэт үг, тоогоор хийхгүй байх,
- нууцлал задарсан гэж үзсэн даруйдаа нууц үгээ өөрчилж байх,
- бусдад хувийн мэдээллээ хуваалцахгүй байх,
- цахим орчинд нэвтрэх нэр, нууц үг, бусад код шаардсан холбоост нэвтрэхгүй, асуумжид хариулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

#Сэрэмжлүүлэг, #хулгай, #ЦЕГ,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555