Пүрэв гарагт “Atlas Air” компанийн “Boeing 747-8” ачаа тээврийн нисэх онгоц хөөрснийхөө дараахан хөдөлгүүрийн доголдлын улмаас Майамигийн олон улсын нисэх онгоцны буудалд (MIA) ослын буулт хийжээ.
Онгоц нисэж байх үед зүүн далавчнаас нь гал гарч буй бичлэг “X” платформ дээр нийтлэгдсэн байна.
Онгоцонд багийн таван гишүүн байсан ч хүн бэртэж гэмтээгүй болохыг нисэх онгоцны буудал мэдэгджээ.
“Багийнхан бүх стандарт журмыг дагаж мөрдөж, Майамигийн олон улсын нисэх онгоцны буудалд аюулгүйгээр газардсан” гээд, доголдлын шалтгааныг олж тогтоохын тулд шалгалт хийхээ агаарын тээврийн компани мэдэгдэлдээ дурдсан байна.
“Atlas Air” нь “DHL” болон “FedEx” зэрэг илгээмж хүргэлтийн томоохон компаниудын ачааг зөөдөг томоохон тээвэрлэгч юм.
“Flightradar24”-ийн мэдээллээр уг онгоц ашиглалтад ороод найман жил болж байгаа аж. “747-8” загварын хувьд дөрвөн “General Electric GEnx” хөдөлгүүртэй болохыг “Boeing”-ийн вэбсайтад бичсэн байна.
Хөдөлгүүрийн эвдрэл нь ховор тохиолддог боловч эргэлдэх хэсгүүд нь гадна бүрхүүлийг цоолсон тохиолдолд аюултай байдаг.
Энэ он гарсаар хоёр ч томоохон тийрэлтэт онгоц осолдоод байна.
Нэгдүгээр сарын 2-нд Япон улсын агаарын тээврийн ‘Airbus A350” зорчигч тээврийн онгоц Токиод эргийн хамгаалалтын онгоцтой мөргөлдөж, багийн таван гишүүн амиа алдсан.
Хэдэн өдрийн дараа “Boeing 737 MAX 9” тийрэлтэт онгоцны бүхээгийн нэг хэсэг нислэгийн үеэр унаж, ослын буулт хийхэд хүрсэн бөгөөд дараа нь АНУ-ын зохицуулагчид аюулгүй байдлын шалгалт хийх зорилгоор уг загварын 171 онгоцыг түр хугацаанд ашиглахыг хориглосон билээ.
Эх сурвалж: Reuters

#Boeing, #Boeing 747-8, #Atlas Air, #ачааны онгоц, #хөдөлгүүрийн доголдол, #ослын буулт,