Дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгч “BYD” компани хиймэл оюун ухаанаар тоноглогдсон ухаалаг автомашины системээ мягмар гарагт танилцууллаа.
“Xuanji” нэртэй ухаалаг автомашины систем нь “тээврийн хэрэгслийн дотор болон гаднах өөрчлөлтийг миллисекундээр мэдэрдэг” бөгөөд ингэснээр “жолооны аюулгүй байдал, тав тух сайжрах” гэнэ.
“BYD” нь технологио сайжруулахын тулд программ хангамжийн инженерүүдийг олноор нь хөлсөлсөн бөгөөд өчигдрийн арга хэмжээний үеэр компанийн гүйцэтгэх захирал Ван Чуанфугийн хэлснээр судалгаа, хөгжлийн хэлтэст нь 90 мянга гаруй ажилтан ажиллаж байгаагийн 4,000 гаруй нь ухаалаг жолоодлогын систем дээр ажилладаг байна.
Түүнчлэн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралд цахилгаан автомашины борлуулалтаараа “Tesla”-г гүйцэж түрүүлсэн “BYD” нь автомат жолоодлого, дуу хоолой таних, автоматаар зогсоолд байршуулах зэрэг функцээрээ өрсөлдөгчдөө гүйцэхийн тулд ухаалаг автомашины салбарт 100 тэрбум юань буюу 14 тэрбум ам. долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.
Мөн Хятадын хотуудад дэлхийн анхны бүх төрлийн зам талбайг багтаасан туршилтын жолоодлого хийх газруудыг бүтээхэд 5 тэрбум юань буюу 701.8 сая долларын хөрөнгө оруулалт хийх гэнэ.
“BYD” нь өнгөрсөн долдугаар сард Шенжень хотын өндөр хурдны замд “L3” автомат жолоодлогын системийн туршилтыг хийх зөвшөөрөл авснаар Хятадад ийм зөвшөөрөл авсан анхны компани болж байв.
Автомашин үйлдвэрлэгчийн мэдээлснээр одоогийн байдлаар 2.6 сая гаруй “BYD” автомашин өмнөх үеийн жолоочид тусламж үзүүлэх чадвартай “L2” системээр тоноглогдсон байна.
“BYD”-ийн өрсөлдөгчид болох “Tesla”, “Nio”, “Xpeng”, “Huawei” нар ч ухаалаг автомашины технологийг борлуулалтын гол хөшүүрэг гэж үзэн, тус чиглэлд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.
Эх сурвалж: CNBC

#ХЯтад, #Цахилгаан автомашин, #BYD, #ухаалаг автомашины систем, #Xuanji,