Ням гарагт Хойд Солонгос дунд зайн тусгалтай хатуу түлшээр ажилладаг, хэт авиан шинэ пуужин туршсан болохыг тус улсын төрийн мэдээллийн “KCNA” агентлаг даваа гарагт мэдээлжээ.
Энэхүү туршилтаар шинэ олон үе шаттай, өндөр хүчин чадалтай, хатуу түлшит хөдөлгүүр болон маневрлах чадвартай, удирдлагатай, дунд тусгалтай хэт авиан байлдааны хошууны найдвартай байдлыг шалгах зорилготой байсан бөгөөд туршилт нь хөрш орнуудын аюулгүй байдалд заналхийлээгүй гэж “KCNA” мэдээлсэн байна.
Гэсэн ч Өмнөд Солонгосын арми туршилтыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл гэж шүүмжилж, Умардын шууд өдөөн хатгалгад хариу үйлдэл үзүүлэхээ анхааруулжээ.
Ням гарагт харвасан баллистик пуужин нь Хойд Солонгосын энэ онд харвасан анхны пуужин байсан ба Өмнөд Солонгос, АНУ, Японы цөмийн төлөөлөгч нар энэ асуудлыг утсаар хэлэлцсэн байна. Үүнийхээ дараа Хойд Солонгосын өдөөн хатгалгыг бүс нутагт тогтворгүй байдал үүсгэсэн гэж буруушаасан байна.
Японы Батлан хамгаалах яам болон Өмнөд Солонгосын армийн мэдэгдэлд дурдсанаар Пхеньян ням гарагийн 14:55 цагт пуужинг хөөргөсөн ба 1,000 километр замыг туулж, дээд тал нь 50 километрийн өндөрт хүрчээ.
Хэт авиан пуужин дууны хурднаас тав дахин их буюу цагт 6,200 километр хурдалдаг, ихэвчлэн харьцангуй нам өндөрт маневр хийдэг. Гэхдээ хэт авиан зэвсгийн гол онцлог нь хурд биш, харин маневрлах чадвар нь бөгөөд энэ нь байлдааны хошууг пуужингийн довтолгооноос хамгаалахад тусалдаг байна.
Пхеньян арваннэгдүгээр сарын 11, 14-нд хатуу түлшээр ажилладаг шинэ хөдөлгүүрээ баллистик пуужин дээр туршсанаа мэдэгдэж байсан.
Эх сурвалж: Reuters

#пхеньян, #Хойд солонгос,