Ням гарагт Исландын Рейкьянесийн хойгт галт уул идэвхжиж, гал уулын хайлмаг буюу лаав нь загасчдын Гриндавик хот руу урсжээ.

Арванхоёрдугаар сард газар хөдлөлтөөс болж Сварцэнги галт уулын систем идэвхэжсэн бөгөөд үүнээс хойш хэдэн долоо хоногийн дотор 4,000 орчим хүн амьдардаг Гриндавик хотоос лаавын урсгалыг өөр зүг рүү чиглүүлэхийн тулд галт уулын эргэн тойронд хана босгосон юм.

Исландын Цаг уурын албанаас (IMO) мэдээлснээр хаалтны зарим хэсэг эвдэрч, лаавын урсгал хот руу нэвтэрч улмаар байшин, барилгуудыг шатаажээ.

Өмнөх галт уулын идэвхжилийн дараа Исландын баруун өмнөд хэсэгт орших Гриндавик хотод буцаж ирсэн хүмүүс дахин гэр орноо орхихоос өөр аргагүйд хүрсэн байна.

Шинжлэх ухааны сэтгүүлч, галт уул судлаач Робин Эндрюс галт уулын идэвхжил үргэлжилсээр байгааг “маш аюултай бөгөөд хор хөнөөлтэй нөхцөл байдал” гэж тодорхойлжээ.

Тэрээр мөн галт ууланд хоёр ан цав үүссэн ба түүгээр урсан гарч буй лаав нь "удаашрах шинжгүй" байгааг онцлон тэмдэглэв.

Эндрюс галт уулын идэвхжилийн үед ялгардаг арьс, нүд, хамар, хоолойг цочроох хорт хий болох хүхрийн давхар исэл зэрэг нь амьсгалын замын өвчтэй хүмүүст нэлээд хүндрэл учруулж болзошгүйг анхаарууллаа. 

Засгийн газар өнөөдөр хуралдаж, нүүлгэн шилжүүлсэн иргэдийг орон сууцжуулах арга хэмжээний талаар хэлэлцэхээр болсныг Ерөнхий сайд Катрин Якобсдоттир мэдэгдсэн байна.

Эрх баригчид нөхцөл байдал нь хүн ам, олон нийт, өмч хөрөнгө, байгаль орчинд хор хөнөөл учруулж болзошгүй гэж үзэн, сэрэмжлүүлгийн түвшинг "онцгой байдал" болгон нэмэгдүүлжээ.

Ням гарагийн галт уулын идэвхжил нь 2021 оноос хойш Рейкьянесийн хойгт болсон тав дахь удаагийн идэвхжил юм.

Исланд нь Еврази болон Хойд Америкийн тектоник хавтангийн хоорондын зааг болох Дундад Атлантын нуруун дээр оршдог бөгөөд энэ нь 33 идэвхтэй галт уулын системтэй.

Эх сурвалж: BBC

#галт уул, #Исланд, #Рейкьянесийн хойг, #галт уулын идэвхжил, #Гриндавик, #Сварцэнги галт уулын систем,