С.Бямбацогт: "Сүүлийн үед Хөрөнгө оруулалтын тухай хууль Монголын иргэдийг талцуулж байна. Монгол Улсын ЗГ-аас нэлээн ярьж байж өргөн барьсан. Хууль улам бүр сайжирч байх ёстой, энэ агуулгаараа сайжирсан гэж ойлгож байгаа. Өмнө нь бид хөрөнгө оруулалтыг гаднынх, дотнынх гэж их ялгаварладаг байсан. Гадаадынх бол сайн, дотоодынх бол дэмжихгүй, уул уурхайд хөрөнгө оруулбал дэмжинэ, үндэсний үйлдвэрлэл бол дэмжихгүй ингэж явж ирсэн. Төсвийн хууль, Татварынхаа хуулиар боомилдог гэх мэт алдаануудыг энэ хуулиар зассан. Дээрээс нь Хөрөнгө оруулалтын хуульд Татварын хууль, Төсвийн хууль нь нийцэж ажиллахаар болж байгаа. Энэ утгаараа энэ хууль хэлэлцэгдэх ёстой. Гэтэл ганц нэг заалтаас болж асуудал үүсэж байна. 100 жилээр газрыг өгөх гэж байна гэж их бухимдаж байна. Эзэмшүүлдэг байсан, одоо ашиглуулна гэж байгаа. Энэний цаана дотоодын хөрөнгө оруулагч эзэмшихгүй, зөвхөн ашигладаг болж, дотоодын хөрөнгө оруулагч хохирох нь. Энэ асуудлыг яаж шийдэх юм. Мөн хөрөнгө оруулалтын босго гэдэг асуудал байна. Ийм эргэлзээтэй асуудлуудыг тайлах хэрэгтэй байна. Олон нийтээр хэлэлцүүлж, мэдэх эрхийг нь хангах хэрэгтэй, хүч түрж цааш явдаг байж болохгүй.
Хоёрдугаарт Ховдын Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авмаар байна. Хонконгийн 100 хувь хөрөнгө оруулалттай МоЭнКо компани компани үйл ажиллагаа явуулж байгаа. Дулааны цахилгаан станц, Кокосын үйлдвэр барина гэх мэт олон амлалт өгсөн ч одоо биелүүлсэн юм алга. Тэгэхээр МоЭнКо компанийн үйл ажиллагааг шалга, Хөшөөтийн уурхайг стратегийн ордод авах хэрэгтэй" гэлээ.

#С.Бямбацогт, #УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан,