Баасан гарагт Орегон мужийн Портлэнд хотын нисэх онгоцны буудлаас хөөрөөд удаагүй байхад “Alaska Airlines”-ийн “737 Max 9” онгоцны их биеийн хэсэг унасан хэрэг гарсан билээ.
Хэрэг явдлын дараа АНУ-ын зохицуулагчид шалгалтын ажиллагааг эхлүүлж, агаарын тээвэрт ашиглагдаж буй 171 ширхэг “737 Max 9” онгоцны хэрэглээг түр хугацаанд зогсоосон.
Шалгалтын явцад “United Airlines”-ийн 10 орчим “MAX 9” онгоцноос сул боолт олдсон бөгөөд энэ тоо нэмэгдэж магадгүй байна.
Энэ мэдэгдэл нь “171 MAX 9” тийрэлтэт онгоцны үйлдвэрлэлийн үйл явцтай холбоотой санаа зовнилыг улам нэмэгдүүлжээ.
Улмаар даваа гарагт “Boeing” компанийн хувьцаа 8%-иар унасан байна.
Уг загварын онгоцны хаалгыг суурилуулахад оролцсон гэх “Boeing”-ийн нийлүүлэгч “Spirit AeroSystems” компанийн хувьцаа мөн 11%-иар унажээ.
Баасан гарагт ослын үеэр онгоцон доторх эд зүйлс агаарт сорогдож хаягдсан ч “Alaska Airlines”-ийн нисгэгчид онгоцыг эргүүлж, аюулгүй газардсан бөгөөд хүчилтөрөгчийн маскны тусламжтайгаар зорчигчид ноцтой гэмтээгүй байна.
Аляскийн агаарын тээврийн компани даваа гарагт 141 нислэг буюу хуваарьт нислэгийнхээ 20%-ийг цуцалжээ. Аялал жуулчлалын тасалдал дор хаяж долоо хоногийн дунд хүртэл үргэлжилнэ гэж тээвэрлэгч мэдэгдэв. Харин “United Airlines” даваа гарагт 226 нислэгээ цуцалсан нь төлөвлөсөн нислэгийнх нь 8%-тай тэнцэж байна.
Хязгаарлалтад өртсөн 171 онгоцны 144 нь АНУ-д ашиглагддаг бол үлдсэнийг нь “Turkish Airlines”, Панамын “Copa Airlines”, “Aeromexico” компани ашигладаг аж.
Эх сурвалж: Reuters

#Boeing, #737 Max 9, #Alaska Airlines, #United Airlines,