Лхагва гарагт Мьянмарын хилийн ойролцоох Хятадын хотод таван хүн их бууны суманд өртөж шархадсан тухай Хятадын төрийн хяналтад байдаг “Global Times” сонин мэдээлэв.
Тодруулбал, Мьянмарын Коканг мужийн Лауккай хотоос харвасан тэнэсэн сум Хятадын Нансан дүүрэгт лхагва гарагийн 14:00 цагийн орчимд унасан болохыг Юньнань мужийн Жэнкан хотын албаны хүмүүс баталгаажуулжээ.
Шархадсан таван хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Мьянмарын Шан мужийн Кокангийн нөхцөл байдал олон жилийн турш тогтворгүй, тайван бус байсаар ирсэн.
2015 онд Мьянмарын засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд мөргөлдөөн гарах үеэр тус бүсээс буудсан сумнууд мөн хил давж, Юньнань мужид бууж, Хятадын нэг, Мьянмарын дөрвөн иргэн шархдаж, Бээжингийн дургүйцлийг хүргэж байв.
Тухайн үед зарим тулаан Хятад-Мьянмарын хилээс 500 метрийн зайд болсон байна.
2009 онд мөн тус бүс нутагт болсон мөргөлдөөний улмаас олон арван мянган хүн Хятад руу дүрвэж байжээ.
Аравдугаар сарын сүүлээс эхлэн Мьянмарын хойд хэсэгт арми болон босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн хурцадсан бөгөөд хөрш Хятад улс гал зогсоох яриа хэлэлцээр хийхийг удаа дараа уриалсаар ирсэн.
Өнгөрсөн долоо хоногт Мьянмар дахь Хятадын элчин сайдын яам аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулаад, өөрийн иргэдээ Лауккай хотыг аль болох хурдан орхихыг, Мьянмарын хойд хэсэг рүү зорчихгүй байхыг зөвлөжээ.
Арванхоёрдугаар сарын дундуур НҮБ-аас гаргасан мэдээгээр аравдугаар сарын 27-оос хойш Мьянмарт 660 мянга гаруй хүн гэр орноосоо дүрвэсэн бөгөөд улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөн 2.6 саяд хүрч дээд амжилт тогтоосон байна.
Эх сурвалж: Reuters

#Мьянмар, #ХЯтад, #Коканг муж, #Лауккай хот,