Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлдэг байсан Жеффри Эпштейнтэй холбоотой шүүх хурлын битүүмжилсэн олон зуун хуудас баримт бичиг лхагва гарагт олон нийтэд ил болсон байна.
Эдгээр нь арванхоёрдугаар сарын 18-ны шүүхийн шийдвэрийн дагуу ил болж буй баримт бичгүүдийн эхнийх бөгөөд ирэх долоо хоногуудад илүү олон баримт бичиг нээлттэй болно.
Эдгээр баримт бичгүүдэд Эпштейний эсрэг гомдол гаргасан хүмүүс, нэр хүндтэй бизнес эрхлэгчид, улс төрчид болон бусад хүмүүс зэрэг 200 орчим нэрс багтсан байна.
Эхний багц баримт бичигт хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ цацагдаж, шүүхийн бусад процессоор дамжуулан ил болсон ханхүү Эндрю, АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Доналд Трамп, Майкл Жексон, Дэвид Копперфилд зэрэг хүмүүсийн нэрс багтжээ.
Баримт бичгүүдэд Эпштейний хамтрагч Гислейн Максвелл болон түүний эсрэг хэрэг үүсгэсэн Виржиниа Робертс Жиффре болон Йоханна Сёберг нарын мэдүүлгийн хэсгүүдээс бүрдсэн байна.
Энэ жагсаалтад нэрс нь багтсан хүмүүс Эпштейнтэй холбоотой гэмт хэрэгт буруутгагдаж байгаа гэсэн үг биш, эдгээр хүмүүсийн нэрс зөвхөн шүүх хурлын үеэр дурдагдсан гэсэн үг юм.
Сёбергийн мэдүүлснээр Эпштейн нэг удаа Клинтоныг “залуу охидод дуртай” талаар ярьсан байна. Тэрээр мөн Эпштейний Палм Бич дэх харшид зочлохдоо тэнд Майкл Жексон, алдарт илбэчин Дэвид Копперфилд нарыг харж байсан талаараа мэдүүлжээ.
Харин Жиффре мэдүүлэгтээ Максвелл түүнийг Нью Мексикийн амбан захирагч асан Билл Ричардсон, хунтайж Эндрю, технологийн мэргэжилтэн Марвин Мински, Францын нэрт загвар өмсөгч скаут Жан-Люк Брунел, Америкийн хөрөнгө оруулагч Гленн Дубин зэрэг хүмүүстэй бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэж мэдүүлсэн байна.
Эпштейний хувьд 2019 оны долдугаар сарын 6-нд бэлгийн мөлжлөгийн хэргээр баривчлагдаж, тухайн оны наймдугаар сарын 10-нд шоронгийн өрөөнд амиа хорлосон байдалтай олдсон юм.
Гислейн Максвелл 2021 оны арванхоёрдугаар сард өсвөр насны охидыг Эпштейнд зуучилж, бэлгийн мөлжлөгийн хэрэгт нь тусалдаг байсан хэргээр 20 жилийн хорих ял сонссон.
Эх сурвалж: The Guardian