Хоёр улсын хооронд агаарын дайралт улам ширүүссээр байгаа ба мягмар гарагт Украины арми хилийн ойролцоох Белгород хот руу пуужин харвасныг Оросын агаарын довтолгооноос хамгаалах анги устгажээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Орос Украиныг чиглэсэн агаарын дайралтаа эрчимжүүлж, өнөөг хүртэлх хамгийн том агаарын бөмбөгдөлтөө хийсэн.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн мэдэгдсэнээр Орос таван өдрийн турш 300 орчим пуужин, 200 нисгэгчгүй онгоц ашигласан байна.

Украины арми хариуд нь бямба гарагт Белгород руу довтолж, улмаар 25 хүний аминд хүрч, 100 гаруй хүнийг шархдуулсан билээ.

Зеленьский өчигдөр оройн мэдэгдэлдээ Орос улс нэг өдрийн дотор "янз бүрийн төрлийн зуу орчим пуужин харвасан" болохыг дурджээ. Түүний хэлснээр "дайсан аль болох их хохирол учруулахын тулд халдлагаа тусгайлан тооцоолсон" гэв.

Зеленьскийн хэлснээр Украины арми зөвхөн мягмар гарагт гэхэд 10 хэт авианы баллистик пуужин устгасан байна.

Мөн мягмар гарагт Украины Харьков, Киев зэрэг томоохон хотуудад болсон халдлагад тус улсын хэмжээнд 130 гаруй хүн амь үрэгдэж, шархадсан болохыг Украины эрх баригчид лхагва гарагийн өглөө мэдэгдэв.

Харин Белгород хотод нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан болохыг мужийн захирагч мэдэгджээ. Үүний зэрэгцээ, өнгөрсөн шөнө тус бүс рүү харвасан 12 пуужинг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем устгасан болохыг Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Оросын эзэмшилд байсан Крымийн хамгийн том хот болох Севастополь хотод өнгөрсөн шөнө мөн дэлбэрэлт сонсогдсон бөгөөд нэг пуужинг устгасан гэж Оросоос томилогдсон захирагч Михаил Развожаев Telegram”-аар мэдэгджээ. Хүний амь нас эрсдээгүй, ямар нэг хохирол учраагүй байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Белгородод болсон халдлагын хариуд агаарын дайралтаа нэмэгдүүлэхээ хэдийнэ амлаад байгаа.

Эх сурвалж: BBC

#Белгород, #УКраин, #Крымийн хойг, #Севастополь,