Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён өнөөдөр Пусан боомт хотод айлчлах үеэрээ халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Ардчилсан намын дарга Ли нь Пусан хотын Гадеок арлын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажилтай танилцсаныхаа дараа 10:27 цагт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ үл таних этгээдэд хүзүүндээ хутгалуулжээ.
Халдлагаас хойш 20 минутын дараа Лиг Пусаны үндэсний их сургуулийн эмнэлэгт хүргэсэн байна.
50-60 орчим настай сэжигтэн Лигийн дэмжигчийн дүр эсгэж, түүнээс гарын үсэг авахыг хүссэн бөгөөд дараа нь 20-30 см урттай зэвсэг гаргаж ирэн халдлагыг үйлдсэн гэж гэрчүүд мэдээлжээ.
Түүнийг хэргийн газарт баривчилсан байна.
Ерөнхийлөгч Юн Сук Ёол Лигийн аюулгүй байдалд гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлээд, цагдаа болон холбогдох байгууллагуудад бодит байдлыг яаралтай тогтоож, Лиг яаралтай эмнэлэгт хүргэж, түүнийг эмчлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргахыг үүрэг болгосон гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Ким Сү Кён мэдэгдэв.
Юн мөн ийм хүчирхийллийг ямар ч нөхцөлд тэвчиж болохгүй гэдгийг онцолсон байна.
59 настай нь Ли Ардчилсан намыг тэргүүлдэг. Тэрээр Өмнөд Солонгосын хууль тогтоох байгууллагын гишүүн биш ч 2024 оны дөрөвдүгээр сард болох ээлжит сонгуульд нэр дэвших төлөвтэй байгаа юм.
Тэрээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгчид 0,73 хувийн саналын зөрүүгээр ялагдсан нь Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн өрсөлдөөнтэй ерөнхийлөгчийн сонгуульд тооцогддог. Түүнийг 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж олон нийт таамаглаж байна.
Эх сурвалж: Yonhap

#ардчилсан нам, #Өмнөд Солонгос, #Ли Жэ Мён,