Пүрэв гарагт Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” анхны цахилгаан автомашиныхаа нээлтийг хийж, дэлхийн шилдэг таван автомашин үйлдвэрлэгчийн нэг болохоор зорьж байгаагаа зарлалаа.

Дэлхийд хамгийн томд тооцогдох Хятадын зах зээлд цахилгаан автомашины эрэлт удааширч байгаа ч “Xiaomi” амбицаа томоор тодорхойлжээ.

Компанийн гүйцэтгэх захирал Лэй Жун нээлтийн үеэр "Ирэх 15-20 жилийн хугацаанд шаргуу ажилласнаар бид дэлхийн шилдэг 5 автомашин үйлдвэрлэгчийн нэг болж, Хятадын автомашины үйлдвэрлэлийг бүхэлд нь өргөжүүлэхийг хичээх болно" гэж мэдэгдсэн байна.

Эдгээр төлөвлөгөөнд “Porsche” болон “Tesla”-тай харьцуулахуйц “мөрөөдлийн машин” бүтээх зорилго багтсан гэдгийг нэмж хэлэв.

“SU7” нэртэй уг седан нь “Xiaomi”-ийн гар утас болон бусад электрон төхөөрөмжүүдтэй хоршиж ажилладаг үйлдлийн системээрээ хэрэглэгчдийн сонирхлыг татах төлөвтэй байна.

“SU7” нь нэг цэнэглэлтээр 668 километр, нөгөө нь 800 километр замыг туулах чадвартай хоёр хувилбартай байх гэнэ. Харьцуулбал, “Tesla”-ийн “Model S” нэг цэнэглэлтээр 650 километр хүртэлх зайг туулах чадвартай.

Үнийг хараахан зарлаагүй байгаа ч өндөр үнэтэй байх болно гэдгийг Лэй Жун мэдэгдэв.

Энэ нь бага температурт хурдан цэнэглэгдэх чадвартай бөгөөд цас орох зэрэг хүнд хэцүү нөхцөлд саад бэрхшээлийг таних боломжийг олгодог дэвшилтэт технологиор тоноглогджээ.

Мөн “Xiaomi”-ийн автомат жолоодлогын чадвар салбартаа тэргүүлэх болно гэдгийг Лэй Жун танилцуулгын үеэр амласан байна.

Хятадын тав дахь том ухаалаг гар утас үйлдвэрлэгч цахилгаан автомашины салбарт хүч үзэхээ 2021 онд анх зарлаж байв.

“Xiaomi” арван жилийн хугацаанд автомашины үйлдвэрлэлд 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд Хятадын эрх баригчдаас зөвшөөрөл авсан цөөхөн шинэ тоглогчдын нэг юм.

Түүний машинуудыг жилд 200,000 машин үйлдвэрлэх хүчин чадалтай Бээжинд байрлалтай төрийн өмчит автомашин үйлдвэрлэгч “BAIC” группийн нэгж үйлдвэрлэх гэнэ.

Гуравдугаар улирлын тоо баримтаас үзвэл Хятадын цахилгаан машины зах зээлд хамгийн том өрсөлдөгч нь зах зээлийн гуравны нэгийг эзэлдэг “BYD” байх бол дараагийн өрсөлдөгч нь 9%-ийг эзэлдэг “Tesla” байх болно.

Эх сурвалж:  Reuters

#Цахилгаан автомашин, #Xiaomi, #SU7,