Долоо хоногийн өмнө болсон парламентын болон орон нутгийн сонгуулийг олон улсын ажиглагчид шударга бус гэж үзсэн бол ням гарагт Белград хотын төвд олон мянган хүн сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцохыг шаардан засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулжээ.
Сонгуулийн хорооноос гаргасан урьдчилсан дүнгээр эрх баригч популист Сербийн дэвшилт нам (SNS) өнгөрсөн амралтын өдөр болсон парламентын ээлжит бус сонгуулиар нийт сонгогчдын 46.72 хувийн санал авсан байна.
Даваа гарагт олон улсын хяналтын комиссын “SNS”-ийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт давуу эрх олж авсан, Ерөнхийлөгч Александр Вучич нөлөө үзүүлсэн, мөн санал худалдаж авах зэрэг санал хураалтын зөрчил гаргасан талаар мэдээлжээ.
Ням гарагт орон нутгийн сонгуулийн хороо байрладаг Белград хотын захиргаа руу олон хүн дайран орохыг оролдсон байна. Жагсагчид барилга руу авирч, зарим нь цонх руу чулуу шиджээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашигласан байна.
Эсэргүүцэгчид "Вучич бол хулгайч" гэж хашхирав.
Дотоод хэргийн яам жагсагчдад "Хотын захиргаа руу нэвтрэхгүй байхыг" уриалсан байна.
Харин Вучич "Бид тайван хариу үйлдэл үзүүлснээр жагсагчдыг хохироохгүй байхыг хичээж байна" гэж ням гарагийн орой мэдэгдэв.
Зүүн төвийн сөрөг хүчний эвсэл Хүчирхийллийн эсрэг Серби эвсэл 23.56 хувийн саналаар хоёрдугаарт, Сербийн Социалист нам 6.56 хувийн саналаар гуравдугаарт оржээ.
Хүчирхийллийн эсрэг Серби эвслийн Срджан Миливоевич, Владимир Обрадович нар хотын захиргааны хаалгыг онгойлгох гэж оролдсон ч орж чадаагүй бөгөөд тухайн үед цугласан хүмүүс "Ор, ор", "бууж өгч болохгүй" зэргээр хашхирч байжээ.
Оройн 22 цаг орчимд цагдаа нар жагсагчдыг хотын танхимаас гаргасан байна.
Хүчирхийллийн эсрэг Сербийн өөр нэг гишүүн Мариника Тепич сонгуулийг хүчингүйд тооцохыг шаардаж өлсгөлөн зарлажээ.
Эх сурвалж: Reuters

#серби, #сонгууль, #эсэргүүцлийн жагсаал, #Белград,