"Warner Bros. Discovery" болон "Paramount Global" компанийг нэгтгэх талаар яриа хэлэлцээр явагдаж байгааг Америкийн хэвлэлүүд мэдээлжээ.
“Axios”-ийн анх мэдээлснээр “Warner”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Заслав, "Paramount" компанийн захирал Боб Бакиш нар энэ долоо хоногт Нью-Йоркт үдийн хоолны үеэр боломжит хэлэлцээрийн талаар ярилцсан байна.
Хэлэлцээр эхний шатандаа байгаа бөгөөд тохиролцоонд хүрэхгүй байх магадлалтай гэж эх сурвалжууд "Financial Times"-д мэдээлжээ.
Хэрэв Холливудын хамгийн том студийн хоёр нь нэгдвэл “Warner” болон “Paramount”-ын зах зээлийн үнэлгээ нийлээд 38 тэрбум доллар болох юм.
“Warner Bros. Discovery” компани “HBO” болон “CNN” зэргийг эзэмшдэг бол “Paramount Global” нь "Paramount Pictures", “CBS News”-ийг эзэмшдэг.
Сүүлийн жилүүдэд “Netflix”, “Amazon Video”, “Apple TV” зэрэг стриминг үйлчилгээ хүч түрэн орж ирснээр уламжлалт хэвлэл мэдээллийн компаниуд олон тэрбум долларын алдагдал хүлээхэд хүрсэн.
Үүний улмаас компаниудын хувьцааны үнэ стриминг үйлчилгээний эхэн үетэй харьцуулахад нэлээд бага дүнгээр арилжаалагдсаар байна.
Иймд зах зээл дэх байр сууриа хадгалахын тулд компаниуд зардлаа танах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгараад байгаа.
Дөнгөж өнгөрсөн жил “AT&T”-ийн “WarnerMedia” нэгж “Discovery”-тэй нэгдэж “Warner Bros Discovery” болж байв. Ингэснээр “Discovery Channel”, “Warner Bros. Entertainment”, “CNN”, “HBO”, “Cartoon Network” болон “Batman’, ‘Harry Potter’ зэрэг франчайзууд нэг эзэмшигтэй болсон юм.
Эх сурвалж: BBC

#Холливуд, #Warner bros discovery, #Paramount global,