Дэлхий даяар 250 сая орчим хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том стриминг үйлчилгээний платформ болох Netflix анх удаа нийт контентынхоо 99%-ийн үзэлтийн мэдээллийг олон нийтэд ил болголоо. 

Тус компани контентын үзэлтийг ил тод мэдээлдэггүй гэж шүүмжлүүлж ирсэн. Ялангуяа, хэдэн сарын турш үргэлжилсэн Холливудын кино, телевизийн салбарын ажил хаялтад энэ асуудал гол байр суурийг эзэлсэн юм.

Ажил хаялтад оролцсон жүжигчид болон зохиолчид стриминг платформ дээр сайн үзэлттэй байсан контентоос илүү өндөр роялти шаардаж байв.

Гүйцэтгэх захирал Тед Сарандос хэвлэлийн бага хурлын үеэр шоунуудын нэр хүндийг ил тод болгоогүй нь контент бүтээгчдийн дунд үл итгэх байдалд хүргэсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Netflix”-ийг анх босгож байх үед үзэгчдийнхээ мэдээллийг нууцалж байсан нь боломжит өрсөлдөгчдөд чухал мэдээллээ өгөхгүйгээр туршилт хийх боломж олгосон болохыг тэрээр нэмж хэлсэн байна.

Үзэлтийн мэдээллийг ил болгох нь Netflix төдийгүй манай салбарын хувьд том алхам юм гэж компани тусдаа мэдэгдэлдээ өгүүлжээ. 

Бидний үзсэн зүйлс нэртэй тайланд 18,000 контентыг энэ оны 1-6 дугаар сарын хоорондох үзэлтийн цагаар нь эрэмбэлсэн байна. “Netflix” уг тайлангаа зургаан сар тутамд гаргах гэнэ.

Тайлангаас харвал улс төрийн триллер “The Night Agent” нийт 812 сая цагийн үзэлтээр энэ оны эхний хагаст хамгийн олон хүн үзсэн шоу болсон байна. “Ginny and Georgia”, “Gilmore Girls”, “Seinfeld”, “Friends” болон “The Office” зэрэг шоунууд мөн өндөр үзэлттэй байжээ.

Женнифер Лопесын тоглосон “Mother” кино хамгийн их үзэлттэй (249 сая гаруй цаг) кино болсон байна.

Нийт үзэлтийн гуравны нэг орчмыг англиас бусад хэл дээрх контентууд бүрдүүлж байснаас гадна хуучны кино, шоунууд эрэлттэй байсаар байгааг уг тайлан харуулав.

Мөн үзэлтийн 55%-ийг “Netflix”-ийн өөрийн бүтээлүүд, 45%-ийг нь лицензтэй бүтээлүүд бүрдүүлсэн байжээ.

Тус платформ 2021 оноос хойш зөвхөн долоо хоног бүрийн хамгийн өндөр үзэлттэй 10 кино болон телевизийн шоуг олон нийтэд мэдээлж ирсэн юм.

2023 оны нэгдүгээр сараас зургадугаар сарын хамгийн их үзэлттэй шоу:

Эх сурвалж: BBC

#Netflix, #үзэлт,