Кени улс ирэх нэгдүгээр сараас эхлэн дэлхийн өнцөг булан бүрээс тус улсад ирэх зочдод виз олгохоо зогсоож байгааг Ерөнхийлөгч Уильям Руто мягмар гарагт мэдэгдэв.
Визний оронд бүх зочдод цахимаар аялах зөвшөөрөл олгохоор болсон байна. Цахим зөвшөөрлийг урьдчилан авах ёстой бөгөөд үүнд зориулсан дижитал платформ ашиглахад бэлэн болжээ.
Руто нийслэл Найроби хотноо Их Британиас тусгаар тогтносны 60 жилийн ойн арга хэмжээний үеэр “Дэлхийн өнцөг булан бүрээс хэн ч Кени рүү ирэхийн тулд виз мэдүүлэх шаардлагагүй болж байна” гэж мэдэгдсэн байна.
Руто Африк тивд визгүй зорчихыг эртнээс дэмжиж ирсэн.
Аравдугаар сард Бүгд Найрамдах Конго улсад болсон бага хурлын үеэр тэрээр 2023 оны эцэс гэхэд Африкийн орнуудын иргэд Кени улс руу нэвтрэхийн тулд виз авах шаардлагагүй болсныг мэдэгдэж байв.
Аялал жуулчлалын салбар нь Кенийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Аялагчид далайн эрэг дагуух амралт, эх газрын зэрлэг ан амьтдын сафариг сонирхохын тулд тус улсыг ихээр зорьдог.
Эх сурвалж: Reuters

#Аялал жуулчлал, #Виз, #Кени улс,