Даваа гарагт АНУ-ын “F-16” сөнөөгч онгоц Өмнөд Солонгост ердийн сургалтын нислэгийн үеэр осолджээ. Эх сурвалжийн хэлснээр онгоц Сөүлээс өмнө зүгт 178 километрийн зайд орших Гунсан дахь агаарын баазаас хөөрснийхөө дараа Шар тэнгисийн усанд осолдсон байна.

Тус улс дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдээлснээр онгоцонд аюултай нөхцөл байдал үүсэх үед нисгэгч онгоцноос үсэрч, аврагджээ. 

Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албаныхан нисгэгчийг Кунсан агаарын баазад хүргэсэн байна.

Одоогоор ослын шалтгааныг шалгаж байгаа аж.

Гунсан хотод байрладаг тус агаарын цэргийн баазын командлагч, хурандаа Мэттью Гаетке нисгэгчийн биеийн байдал сайн байгааг мэдэгдсэн байна.

Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө АНУ-ын агаарын цэргийн “CV-22 Osprey” нисэх онгоц Японы Якүшима арлын ойролцоо осолдож, найман зорчигч нь бүгд амь үрэгдсэн билээ. Ослын шалтгаан тогтоогдоогүй хэвээр байгаа ба АНУ-ын арми аюулгүй байдлын үүднээс V-22 Osprey”-ын флотын үйл ажиллагааг бүхэлд нь зогсоох шийдвэр гаргаад байгаа.

Эх сурвалж: Reuters

#F-16, #Онгоцны осол, #Өмнөд Солонгос, #АНУ-ын агаарын цэргийн хүчин, #Гунсан бааз,