Баасан гарагт АНУ-ын Элчин сайдын яам байрладаг Багдадын өндөр хамгаалалттай Ногоон бүс пуужингийн цохилтод өртсөнийг аюулгүй байдлын хоёр эх сурвалж мэдээлжээ.
Пуужин ямар хохирол учруулсан нь тодорхойгүй байгаа ч эх сурвалжууд пуужинг АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо буусан гэж мэдээлсэн байна.
Баасан гарагийн үүрийн 04:00 цагийн орчимд Иракийн нийслэл дэх элчин сайдын яамны ойролцоо дэлбэрэлтүүд сонсогдож, анхааруулах дуут дохио идэвхэжсэн байна. Өөр нэг эх сурвалж үйл явдлын дүрс бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтэлжээ.
Одоогоор элчин сайдын яам нөхцөл байдалд тайлбар хийгээгүй байна.
Элчин сайдын яамны барилга агаарын довтолгооноос хамгаалах системтэй боловч системийг идэвхжүүлсэн эсэх нь мөн тодорхойгүй байна.
Израил, Хамасын мөргөлдөөнөөс хойш буюу аравдугаар сарын дунд үеэс хойш Ирак, Сири дэх АНУ-ын цэргийн баазууд 70 орчим удаа халдлагад өртөж, 60 гаруй албан хаагч шархадсан. АНУ-ын албаныхан халдлагад Иракийн шийт лалын зэвсэгт бүлэглэлүүдийн дээвэр байгууллагыг буруутгаж байгаа ч дипломат төлөөлөгчийн газруудаа хэвийн ажиллуулсаар байгаа юм.
Өнөөдөр болсон халдлагын хариуцлагыг ямар нэг бүлэглэл хүлээгээгүй байна.
Эх сурвалж: Reuters

#Ирак, #Багдад, #АНУ-ын элчин сайдын яам, #ногоон бүс,