Катмандугийн цагдаа нар Балбын иргэдийг Оросын армид элсүүлэхэд зуучилдаг 12 хүнийг баривчилжээ.
Зуучлагчид хүн нэг бүрээс 9,000 доллар авч, аяллын виз гаргуулдаг байсан бөгөөд хил дээр янз бүрийн асуудал үүсэхээс сэргийлэн тэднийг Энэтхэг эсвэл Дубайгаар дамжуулан Орос руу илгээдэг байсан аж.
Одоогоор Оросын армид Балын хэдэн иргэн алба хааж байгаа нь тодорхойгүй ч дор хаяж хэдэн зуугаар тоологдоно гэж эрх баригчид таамаглаж байна.
Балбаас Орост суугаа Элчин сайд 150-200 орчим Балбын иргэн Оросын төлөө тулалдаж байж магадгүй гэж мэдэгдсэн ч Орост орших суух виз болон мөнгөний төлөө долоо хоног бүр олон арван хүн Орос руу явахаар бүртгүүлж байгаа тухай нутгийн иргэд хэлж байна.
Балба бол дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг бөгөөд Дэлхийн банкны мэдээгээр хүн амын 40 орчим хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьдардаг.
Тус улс угсаатны Гурха цэргүүдийг Энэтхэг болон Британийн армид элсэхийг зөвшөөрдөг ч энгийн иргэд нь гадны армид элсэх хориотой.
Украины дайн үргэлжилж байгаа энэ үед Орос улс цэргийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд Гүрж, Сири, Ливи зэрэг орноос хөлсний цэрэг элсүүлж байгаа гэх мэдээлэл байгаа.
Гэвч Балбаас хөлсний дайчдыг элсүүлэх ажилд Орос улс шууд оролцсон гэх "нотолгоо байхгүй" болохыг Балбын цагдаагийн газар пүрэв гарагт мэдэгджээ.
Гэхдээ Балбын эрх баригчид тус улсаас хөлсний цэрэг элсүүлэхгүй байхыг Москвагаас албан ёсоор хүссэн байна. Мөн тус улсад суугаа Оросын Элчин сайдыг дуудаж Катмандугийн байр суурийг дахин илэрхийлжээ.
Мөн даваа гарагт тус улс Украины дайнд амь үрэгдсэн зургаан иргэнийхээ цогцсыг буцааж авах хүсэлтийг Оросын талд гаргасан байна. Одоогоор энэ асуудалд ахиц дэвшил гараагүй байгааг Орост суугаа Элчин сайд Милан Раж Туладхар “BBC”-д ярьжээ.
Энэ оны зургадугаар сард “ВВС” агентлаг Балбаас залуучууд оюутны болон ажлын визээр Орост очиж, улмаар иргэншилтэй болох эсвэл мөнгө олох зорилгоор армид элсэж байгаа талаар мэдээлж байв.
Эх сурвалж: BBC

#Балба, #Оросын арми, #хөлсний цэрэг,