Өнөөдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгч Шейх Мохаммед Бин Заед Аль Нахайянтай хэлэлцээр хийхээр Абу Дабид хүрэлцэн иржээ.
Дараа нь тэрээр Саудын Арабыг зорих бөгөөд угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай 2019 оны аравдугаар сараас хойш анх удаа уулзах гэнэ. Тэд газрын тосны олборлолт, ОПЕК+ болон Газын зурвас, Украины дайны асуудлаар ярилцах төлөвтэй байна.
Путин 2022 оны долдугаар сард Иранд дээд удирдагч Аятолла Али Хаменеитай уулзсанаас хойш тус бүс нутагт айлчлал хийгээгүй юм. Тэр дундаа Украины дайн эхэлснээс хойш тэрээр гадаад айлчлал ховор хийсэн.
Кремлийн мэдээлснээр Путин дэлхийн газрын тосны 40 гаруй хувийг бүрдүүлдэг ОПЕК+-ийн орнуудтай эрчим хүчний хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөсөн байна.
“Орос-Саудын нягт хамтын ажиллагаа нь дэлхийн нефтийн зах зээлд тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой нөхцөл байдлыг хадгалах найдвартай баталгаа юм” гэж Кремль мэдэгдэлдээ өгүүлжээ.
Тэд мөн Израил болон Хамасын хоорондын мөргөлдөөн, Сири, Йемений нөхцөл байдал, Персийн булангийн тогтвортой байдлыг хангах, Украины асуудал зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ гэж Кремль мэдэгдэв.
Харин пүрэв гарагт Путин Москва хотноо Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисиг хүлээн авахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #саудын араб, #Абу Даби,