Бямба гарагийн орой Парисын Эйфелийн цамхгийн ойролцоо хутга, алхаар зэвсэглэсэн этгээд Германы нэг жуулчны аминд хүрч, Их Британийн нэг, Францын нэг иргэнийг шархдуулжээ.
Цагдаа нар Францын иргэн болох 26 настай этгээдийг баривчилсан бөгөөд сэжигтэн халдлага үйлдэхийнхээ өмнө Исламын улс бүлэглэлд үнэнч байхаа тангарагласан агуулга бүхий бичлэг хийсэн байсныг терроризмын эсрэг прокурор Жан-Франсуа Рикард ням гарагт мэдэгдэв.
Сэжигтэн Газын зурвас дахь нөхцөл байдал болон “Афганистан болон Палестинд лалын шашинтнууд олноороо үхэж байгаад” бухимдаж байгаагаа цагдаад мэдүүлсэн гэж Дотоод хэргийн сайд Жералд Дарманин мэдэгдсэн байна.
Албаны хүмүүсийн хэлснээр Германы жуулчин Эйфелийн цамхгаас нэг километрийн зайд орших Куай де Гренеллд явж байхдаа хутгалуулж, амиа алджээ.
Цагдаа нараас зугтаж байх үедээ халдлага үйлдэгч дахин хоёр хүнд халдаж, тэр дундаа Британийн нэг иргэнийг алхаар цохисон болохыг албаныхан мэдэгдэв.
Прокурор Рикард сэжигтний эсрэг терроризмын хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг, мөн гэр бүл, ойр тойрны хүмүүсээс нь гурван хүнийг цагдан хорьж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Түүнчлэн сэжигтэн 2016 онд террорист халдлага үйлдэхээр төлөвлөсөн хэргээр шийтгүүлж, дөрвөн жил хоригдоод суллагдсан бөгөөд Францын аюулгүй байдлын албаны хяналтад байсныг Дотоод хэргийн сайд Дарманин мэдэгдсэн байна.
Европын аюулгүй байдлын алба Израил-Хамасын дайны улмаас лалын шашинтнуудтай холбоотой халдлага нэмэгдэж байгааг анхааруулжээ. Тухайлбал, аравдугаар сард Чечень гаралтай этгээд сургуулийн багшийг хутгаар хөнөөсөн хэрэг Францын хойд нутагт гарсан.
Найм хүрэхгүй сарын дараа зуны Олимпын наадам зохион байгуулагдах Парис хотын төвд ийм төрлийн халдлага гарсан нь аюулгүй байдлын асуудалд эргэлзээ төрүүлж болзошгүй байна.
Ням гарагт Парисын цагдаагийн дарга Лоран Нунез терроризмын аюулыг “байнга байдаг” гэж хэлээд, наадмын нээлтийн ёслолын үеэр аюулгүй байдлыг өндөр түвшинд хангахаа амлажээ. Тус хот нээлтийн ёслолыг Сена мөрний эрэг дээр хийхээр төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#террорист халдлага, #Франц, #Исламын улс бүлэглэлийг дэмжигч, #Германы жуулчин,