“Meta” компани Хятадтай холбоотой олон мянган хуурамч хэрэглэгчийн бүртгэлийг устгаснаа мэдэгдэв.

Хэрэглэгчид америкчуудын дүрээр үр хөндөлт, соёлын дайны асуудал, Украинд үзүүлэх тусламж зэрэг олон сэдвүүдийг хөндөж, АНУ-ын улс төр, АНУ-Хятадын харилцааны талаар хэт туйлширсан контент түгээдэг байжээ. 

“Meta” эдгээр хэрэглэгчийн бүртгэлийг Хятадын засгийн газартай холбоотой эсэхийг тодруулаагүй ч 2024 онд болох АНУ-ын сонгуулийн өмнө Хятадаас ийм бүртгэл нээх нь нэмэгдсэн болохыг мэдэгджээ.

Хятад улс нь хуурамч хэрэглэгчийн бүртгэлээрээ Орос, Ираны дараа гуравт ордог байна.

“Meta”-ийн улирал тутмын тайланд дурдсанаар тус компани Хятадаас үүсгэсэн 4,700 гаруй бүртгэлийг устгасан багтсан бөгөөд эдгээр нь янз бүрийн хүмүүсийн профайл зураг, нэрийг ашигласан байжээ.

Хэрэглэгчид бие биенийхээ нийтлэлийг хуваалцаж, лайк дардаг ба зарим тохиолдолд X платформ дээрх АНУ-ын нөлөө бүхий хүмүүсийн жиргээг нам харгалзахгүй хуулж нийтэлдэг байсныг “Meta” тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: BBC

#Meta, #ХЯтад, #хуурамч бүртгэл,