Израил болон Палестины Хамас бүлэглэл Катарын зуучлалаар түр гал зогсоох гэрээ байгуулж, өнгөрсөн баасан гарагаас барьцааны хүмүүс болон шоронд хоригдож буй хүмүүсийг суллаж эхэлсэн.
Эвлэрлийн хугацаа даваа гарагт дуусах байсан ч талууд хугацааг мягмар гарагаас эхлэн 48 цаг сунгахаар тохиролцоод байсан юм.
Тэгвэл өнөөдөр Хамасын зүгээс дараагийн ээлжинд суллагдах хүмүүсийн нэрсийг Израилын талд хүлээлгэн өгснөөр Газын зурваст түр эвлэрэл дахин сунгагдахаар болсон байна.
Хэрэв Хамас шинэ жагсаалт гаргахгүй бол “санал нэгтэйгээр” тулалдааныг “нэн даруй үргэлжлүүлнэ” гэж Израилын дайны үеийн сайд нарын танхим лхагва гарагийн орой шийдсэн байсныг “Israel Hayom” сонин мэдээлэв.
Зуучлагч Катар эвлэрэл дахин нэг өдрөөр сунгагдсан гэдгийг баталсан байна.
“Палестин болон Израил Газын зурвас дахь хүмүүнлэгийн түр зогсолтыг одоогийн нөхцөлөөр нэг хоногоор сунгах тохиролцоонд хүрлээ” гэж Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль Ансари мэдэгджээ.
Өнгөрсөн шөнийн байдлаар Хамас барьцааны 97 хүнийг сулласан бол Израил 180 палестин хоригдлыг сулласан байна.
Түүнчлэн энэ хугацаанд Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж, эмнэлгийн хэрэгсэл, түлш ачсан олон зуун машиныг нэвтрүүлжээ.
Эх сурвалж: BBC

#Израил Хамасын мөргөлдөөн, #түр гал зогсоох хэлэлцээр,