Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойн өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгын нээлт, “Хаан найрал чуулга бүтсэн түүх” баримтат кино, “Язгууртан өв” хүндэтгэлийн тоглолт, “Их Монгол” цомгийн нээлт боллоо.

Гэрэл зургийг MPA.mn

Нээлтийн ёслолд Соёлын дэд сайд М.Батбаяр, “Хаан найрал” чуулгын дарга, уран сайхны удирдагч Р.Ганбат, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын гэргий н.Болормаа, “Хаан найрал” чуулгын хөгжмийн зэмсгийг урласан “Хан мюзик” ХХК-ийн захирал Д.Уламбаяр, “Хаан найрал” чуулгын хувцас хэрэглэлийг оёсон “Сэцэн фэшн” ХХК-ийн захирал Д.Ариундэлгэр, “Хаан найрал” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Я.Энхцэцэг, МУАЖ, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, МУАЖ, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирэв. 

Ёслолын үйл ажиллагааг нээж “Хаан найрал” чуулгын дарга, уран сайхны удирдагч Р.Ганбат, Соёлын дэд сайд М.Батбаяр нар үг хэлэв. Мөн Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын гэргий н.Болормаа, Хөдөлмөрийн баатар, МУАЖ П.Цэрэндагва нар талархлын үг өргөлөө. 

Үзэгчдэд Монголын Их хаадын ордны найрал хөгжмийн түүхэн хөгжлийг харуулсан “Хаан найрал чуулга бүтсэн түүх” баримтат кино, “Язгууртан өв” хүндэтгэлийн тоглолтыг толилуулж, Лигдэн хутагт хааны ордонд эгшиглэж байсан 10 хөгжим бүхий “Их Монгол” цомгийн дээжээс хүндэт зочдод гардуулав. 

Чингис хаан Үндэсний музей нь “Хаан найрал” чуулгын 21 төрлийн 38 хөгжмийн зэмсгийг урлахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгуулж, оюуны бүтээлүүдийг нэгтгэн, ордны хөгжмийг олон нийтэд таниулан сурталчлах өргөн цар хүрээтэй ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан билээ.  

“Хаан найрал” чуулгын хөгжмийн зэмсгүүдийг Монгол нутгаас илэрсэн археологийн олдворуудаас гадна Их Монгол, Их Юань улсын судар, Лигдэн хааны ордны дуу хөгжмийн “Зарлигаар тогтоосон арга билэг эгшгийн зүйн сүүлийн эмхэтгэл” зэрэг бичгийн эх сурвалжууд, XIII зууны үеийн Персийн уран зураг гэх мэт эртний дүрслэх урлагийн дурсгалуудад хадгалагдан үлдсэн түүхийн баримт мэдээнүүдэд суурилан, яг тэр үеийнх нь хэлбэр дүрс, хэмжээ, материалаар Монгол Улсад анх удаа иж бүрнээр нь сэргээн урласнаараа онцлогтой. Мөн хөгжимчдийн хувцас хэрэгслийг ч хөгжмийн зэмсгийн нэгэн адил археологийн олдвор, бичгийн сурвалж, судалгаанд суурилан сэргээн бүтээсэн юм.

Бээжингийн хааны ордны музейн сан хөмрөгт хадгалагдаж ирсэн, “гүн чэ по” хэмээх эртний эгшиг тэмдэглэгээгээр алтан үсгээр тэмдэглэн үлдээснийг орчин цагийн ноотод хөрвүүлж, Монгол хаадын ордны найрал хөгжмийг язгуур уламжлалаар нь сэргээн үйлдсэнээр 400 жилийн өмнө Лигдэн хутагт хааны ордонд эгшиглэж байсан “Их Монгол” тэргүүтэй Монгол хаадын ордны тансаг агаад сүр хүчит хөгжмүүд Чингис хаан Үндэсний музейн Их танхимын тайзнаас дэлхий даяар нүргэлэн дуурьсаж эхэллээ.

#онцолсон, #live, #онцлох зураг, #Чингис хаан Үндэсний музей, #“Хаан найрал” чуулга,