Пүрэв гарагт Өмнөд Солонгосын шүүх Япон улсыг Дэлхийн хоёрдугаар дайны үед бэлгийн мөлжлөгт өртөж байсан эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
1910-1945 онд Япон цэргүүдийн бэлгийн хэрэгцээг хүчээр хангадаг байсан 16 эмэгтэй 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Сөүл хотын төв дүүргийн шүүх өөр орны засгийн газрыг иргэний хэргээр шүүхэд өгч болохгүй гэсэн үндэслэлээр таван жилийн дараа хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм.
Харин Сөүлийн дээд шүүх уг шийдвэрийг өчигдөр хүчингүй болгосон байна.
95 настай тэмцэгч, хохирогч Ли Ён Сү шүүхийн шийдвэрт талархал илэрхийлжээ. Тэрээр шүүхийн байрнаас гарахдаа сэтгүүлчдэд нас барсан бүх хохирогчдод шүүхийн шийдвэрийн талаар хэлэхийг хүсэж байгаагаа нэмж хэлэв.
Дэлхийн II дайны үед 200,000 гаруй охид, эмэгтэйчүүд хүчээр Японы цэргүүдийн бэлгийн хэрэгцээг хангадаг байсан гэсэн тооцоо байдаг.
Цэргүүдэд зориулсан эмсийн хүрээлэнгүүдэд хоригдож байсан хүмүүсийн ихэнх нь солонгос байсан бол эх газрын Хятад, Филиппин, Индонези, Тайваний иргэд мөн хохирч байжээ.
Японы Гадаад хэргийн сайд Йоко Камикава шүүхийн шийдвэрт “маш их харамсаж” байгаагаа илэрхийлээд, “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Дэлхийн II дайн, #Өмнөд Солонгос, #Япон,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557