Пүрэв гарагт Дублин хотод хутгатай этгээд халдлага үйлдэж, таван хүнийг гэмтээсний дунд бага насны гурван хүүхэд байгаа бөгөөд цагдаа нар халдлагыг терроризмтой холбоотой байж болзошгүй гэсэн таамгийг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ.

Болсон явдлын дараа хотын төвд цагаачдын эсрэг жагсагчид үймээн самуун дэгдээж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Улмаар нийтийн тээврийн хэрэгслийг түр зогсоож, хүмүүсийг онцын шаардлагагүй бол ойролцоох амаржих газар руу явахгүй байхыг зөвлөжээ.

Жагсагчид О'Коннелл гудамжны эхэн хэсэгт хоёр давхар автобус шатааж, ойролцоох “Holiday Inn” зочид буудал, “McDonalds” рестораны цонхыг хагалж, “Footlocker” дэлгүүрийг дээрэмдсэн байна.

Цагдаагийн комиссар Дрю Харрис “Энэ бол ичгүүртэй дүр зураг. Хэт барууны үзэл сурталд хөтлөгдсөн, галзуу, танхай бүлэглэл ноцтой хүчирхийлэл үйлдэж байна” гэж мэдэгджээ.

Олон нийтийн хэв журмыг сэргээхэд 400 офицер дайчилсан байна. Жагсагчид цагдаагийн машинд мөн халдаж, галдан шатаажээ.

Дублинд ийм үймээн самуун бараг гардаггүй ч сүүлийн нэг жилд цагаачдын эсрэг жижиг жагсаал цуглаан ихэссэн байна. 

Пүрэв гарагт хутгатай этгээд Дублины Парнеллийн талбайд хэд хэдэн хүн рүү дайрч, таван настай охиныг хүнд шархдуулж, 30 гаруй насны эмэгтэйг хүндээр гэмтээсэн бол таван настай хүү, зургаан настай охин хүндэвтэр гэмтэл авчээ. Цагдаа нар хүнд бэртсэний улмаас эмнэлгийн тусламж авч байсан 40 гаруй насны эрэгтэйг сэжигтнээр баривчилсан байна.

Болсон явдлын дараа цагаачдыг эсэргүүцэгч 50 орчим жагсагч цагдаагийн хаалтыг давж хэргийн газарт нэвтэрсний дараа олон хүн цагдаа нар руу эд зүйл шидэж, салют буудаж, үймээн самуун хяналтаас гарчээ. Цугларсан хүмүүс 21:00 цагийн орчимд тарсан байна.

Эх сурвалж: Reuters

#Дублин, #Ирланд,