Соёлын биет бус өвийн үзлэг, бусчилсэн судалгааг явуулж дуусгалаа.
Зорилго нь соёлын биет бус өвийг сурвалжлан олох, судалгаа шинжилгээ хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, тархалтыг тогтоох, үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах, шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэдээлэл цуглуулах юм.
Аймгийн СУГ-ын ажлын хэсэг Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Чулуут, Ихтамир, Булган, Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотон, Хашаат гэсэн 12 суманд бүсчилсэн үзлэг судалгаагаар ажиллан 60 гаруй өвлөн уламжлагчийг хамруулжээ.
Соёлын биет бус өв нь 7 ай савын 362 өвийн төрөлтэй аж.
Архангай аймгийн тухайд уртын дуу, дарх, монгол хувцас урлал, гар болон суран урлал, нутгийн уламжлалт тоглоом, домог хууч яриа, эмээл урлал зэрэг нийтлэг өвлөн уламжлагчид байхаас гадна мэргэ төлөг буюу 41 чулуу татах, далны мэргэ, анд бололцох ёс, маань хөгжөөх урлаг, тан бэлтгэх арга ухаан, зээгт наамал, цаг агаар шинжих уламжлалт арга ухаан зэрэг өвлөн уламжлагчид содон харагдана.
Энэ ажлын хүрээнд ирэх 2024 онд аймгаас “Нүүдэлчин” наадамд оролцуулж, онцгойлон танилцуулах ёс, уламжлалыг эрэлхийлж, бэлтгэх, оролцох өвлөн уламжлагчдыг эрэмбэлэх, сарлагтай холбоотой онцгой зан үйлийг судлах зэрэг ажлуудыг давхар хийжээ.

#Архангай,