“BTS” хамтлагийн цэргийн албаа хааж амжаагүй байгаа дөрвөн гишүүн цэргийн албанд элсэхээр бэлдэж эхэлжээ.

Өмнөд Солонгосын хуулиар хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд 30 нас хүрэхээсээ өмнө хоёр жил орчим хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй байдаг.

Тус хамтлагийн гурван ахмад гишүүн цэргийн албаа хааж байгаа бөгөөд үлдсэн дөрвөн гишүүн энэ онд цэрэгт татагдсанаар хамтлаг 2025 онд бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэж ирэх төлөвтэй байна.

РМ, Жимин, Ви, Жонгүг нар цэрэгт татагдах үйл явцаа эхлүүлсэн гэдгийг мэдэгдэж байна” гэж хамтлагийн менежментийг хариуцдаг “Big Hit Music” энтертайнмент мэдэгджээ.

Мөн хамтлагийн гишүүдийг цэргээс халагдаж, буцаж ирэх хүртэл үргэлжлүүлэн дэмжихийг хамтлагийн фенүүдээс хүссэн байна.

Өнгөрсөн жил хамтлагийн гишүүн Жин, дөрөвдүгээр сард Ж-Хөүп цэрэгт элссэн бол гурав дахь гишүүн Суга нь “байлдааны байнгын үүрэг гүйцэтгэхэд тохиромжгүй” гэсэн дүгнэлт гарсан тул нийгмийн үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаа.

“BTS” нь улсад олон тэрбум долларын орлого оруулж, Өмнөд Солонгосын нэр хүндийг өсгөсөн учраас хамтлагийн гишүүдийг цэргийн албанаас чөлөөлөх хэрэгтэй гэж зарим хүмүүс үзэж, энэ талаар олон жилийн турш маргаан өрнөсөн.

Эцэст нь хамтлаг гишүүдэдээ цэргийн алба хаах боломж олгохын тулд зургадугаар сард завсарлага авсан юм.

Өмнөд Солонгос олимпын медальт тамирчид, зарим сонгодог хөгжмийн уран бүтээлчдийг цэргийн албанаас чөлөөлдөг боловч К-поп салбарын уран бүтээлчдийг чөлөөлдөггүй байна.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #цэрэг татлага, #BTS хамтлаг, #Big Hit Music,