2012-2014 оны хооронд 14.5 сая евро буюу 15.74 сая ам.долларын татвараас зайлсхийсэн хэргээр Испанийн шүүхэд дуудагдаад байсан Колумб гаралтай дуучин Шакира шүүх хурлын өмнө Испанийн прокурортой тохиролцоонд хүрчээ. 

Тохиролцооны хүрээнд прокурорын зүгээс дуучны хорих хугацааг 7.5 сая ам. долларын торгуулиар өөрчилсөн байна.

Шүүх түүнийг гэм буруутайд тооцвол тэрээр найман жилийн хорих ял, 23.8 сая еврогийн торгууль төлөх ёстой байв.

Шакира гэм буруутай үйлдлээ удаа дараа үгүйсгэж, прокурорын саналаас татгалзаж, оронд нь хэргээ шүүхээр шийдүүлэхийг хүсэж байсан ч хүүхдүүдийнхээ ашиг сонирхлын төлөө тохиролцоонд хүрэх шийдвэр гаргажээ.

Испанийн татварын алба олон мэргэжлийн тамирчид болон бусад нэр хүндтэй хүмүүсийн эсрэг хэрэг үүсгэж, хүмүүсийн эрч хүч, цаг хугацаа, амар амгаланг олон жилийн турш шавхсан шиг ээ миний эсрэг хэрэг үүсгэсэн гэж дуучин бүсгүй мэдэгдэлдээ өгүүлсэн байна. 

Цааш нь “Би гэм буруугүй гэдгээ шүүх хурлаар тогтоолгохоор шийдэж, шүүхийн шийдвэр миний талд гарна гэдэгт өмгөөлөгч нар маань итгэлтэй байсан ч хүүхдүүд маань намайг уг тэмцэлд өөрийгөө золиослохыг хүсэхгүй байгаа тул би хүүхдүүдийнхээ ашиг сонирхлын төлөө энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр шийдсэнгэжээ.

Би сүүлийн хэдэн жилд үүссэн стресс, сэтгэл санааны дарамтаа даван туулж, дуртай зүйлдээ, хүүхдүүдэдээ болон карьерынхаа бүх боломжуудад, тэр дундаа удахгүй болох дэлхийг тойрох аялан тоглолт, шинэ цомогтоо анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

Испанийн прокурор Шакираг 2012-2014 оны хооронд тус улсад амьдарч байсан ч албан ёсны оршин суух хаягаа өөр газарт бүртгүүлж, орлогын татвараас зайлсхийсэн гэж буруутгаж байсан юм.

Өмгөөлөгчдийнх нь хэлснээр 2014 он хүртэл Шакирагийн орлогын ихэнх хэсгийг олон улсын аялан тоглолт бүрдүүлдэг байсан ба тэрээр олон цагийг Испаниас гадуур өнгөрүүлсэн байна.

Испанийн хуулийн дагуу тус улсад зургаан сараас дээш хугацаагаар оршин суудаг хүмүүсийг татвар төлөгч гэж үздэг.

2015 онд Шакира оршин суугчийн хувиар Испани улсад 17.2 сая еврогийн татвар төлж байсан бөгөөд өөрийгөө өрийн үлдэгдэлгүй гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: BBC

#Испани, #Шакира, #татвараас зайлсхийсэн хэрэг, #татварын луйвар,