Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын алба нь Австрали улсын Воолингонгийн их сургуультай хамтран зохион байгуулсан "Бага насны хүүхдийн 24 цагийн хөдөлгөөний зан үйлийг судлах нь" туршилт судалгааны ажлын хүрээнд "Санрайс" Олон улсын судалгааны байгууллагаас хоёр удаагийн шагнал авлаа.
Судалгааны баг Монгол улсын “Бага насны хүүхдийн 24 цагийн хөдөлгөөний зан үйлийг судлах нь” туршилт судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг чанартай гүйцэтгэсэн тул 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр "Санрайс" Олон улсын судалгааны байгууллагаас энэхүү шагналыг хүлээн авлаа.
Бага насны хүүхдийн 24 цагийн хөдөлгөөний зан үйл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "Бага насны хүүхдийн хөдөлгөөний зан үйлийн удирдамж"-тай хэрхэн нийцэж байгааг үнэлэх зорилготой Олон улсын Санрайс байгууллагын судалгаанд дэлхийн 64 орон нэгдсэн бөгөөд одоогоор 44 улс энэхүү туршилт судалгааг амжилттай зохион байгуулсны нэг нь Монгол улс юм.

#НЭМҮТ,